Тагнуул хийсэн таван эрийг цаазалжээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 10 минут үргэлжлэх видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг бичлэгт хэт даврагчид тагнуул хийсэн хэмээн таван эрийг цаазалж буйгаар бичигджээ.
Цаазын ялыг Сирийн зүүн хэсэгт байрлах Аль Бокамал хотноо үйлдсэн байна.
Бичлэгт цаазын ял сонссон Дейр Эззор гэгч “Би буруутай. Би тагнуул хийж, тус бүлэглэлийн талаарх мэдээллийг Сирийн Тагнуулын байгууллагад өгсөн. Миний буруу. Би үхэхээс эмээхгүй байна” гэж хэлжээ. Гэхдээ Сирийн Тагнуулын байгууллага дээрх иргэдийг “танихгүй” хэмээн илэрхийлсэн талаар тус улсын төрийн мэдлийн “SANA” агентлагт мэдээлсэн байна.
Эрчүүдийг толгой тус газар руу нь буудаж, дараа нь цогцсыг нь шатаасан аж.
Цаазын ялыг ахалсан хэт даврагч “Та бүхнийг Аллах уучилж, дахин хүн биеийг олоход туслах болно. Та нарын үхэл олон тагнуулчийн зоргийг мохоож, өөрсдийгөө илчлэхэд туслах болно” гэж хэлжээ.
Тус бүлэглэл өнгөрсөн сард тагнуулч хэмээн 12 залууг цаазалсан бол 2016 оны 1-6 сарын байдлаар 114 залууг тагнуул хийсэн хэмээн буруутгаж, хөнөөсөн талаар Сирийн Хүний эрхийн байгууллагын төлөөлөгч НҮБ-д явуулсан тайландаа дурьдсан байна. Амиа алдагсдын ихэнх нь Сирийн иргэд байжээ.
Б.Дэлгэрцэцэг http://www.shuud.mn/content/read/470491.htm
URL: