АСЕМ-ААС ӨМНӨ ЗАСГИЙН ГАЗРАА БАЙГУУЛЖ АМЖИХ УУ

OLYMPUS DIGITAL CAMERAНаадам дөнгөж өнгөрөөд долдугаар сарын 13-наас АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалт Монголд болно. Уг чуулга уулзалтаас наана УИХ-ын анхдугаар чуулганаа хуралдуулж, Засгийн газраа байгуулах чиглэлийг МАН-ын удирдлагууд барьж байгаа сурагтай. Сонгуулийн үр дүнгээр ямар нэг маргаан байхгүй тул төр, засгаа байгуулж, хямралаас гарах ажилдаа шамдахгүй бол болохгүй гэж ярилцсан сурагтай.

МАН-ын мөрийн хөтөлбөрт мэргэжлийн Засгийн газар байгуулах асуудал тусгагдсан. Тиймээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, бусад асуудлаар өнөөдрөөс ажлын хэсгүүд байгуулагдаж, ажилдаа орох аж.

УИХ-ын шинэ гишүүдийн тангараг өргөх ажиллагаа ирэх долоо хоногийн эхээр болох сурагтай. Хуульз зааснаар Ерөнхийлөгч шинэ парламентыг зарлан хуралдуулж, гишүүд тангарагаа өргөснөөр өмнөх парламентын бүрэн эрх дуусгавар болно.

 

Г.Туяа /GEREG.MN/

 


URL:

Нэр: НААДАМ Огноо: 1 July 2016

ЗӨВ ШҮҮ

Сэтгэгдэл бичих