Хоёр тийш

brit 3_700Европын шинжээчид, дуулиан тарьсан Brexit-ийн (British exit үгнүүдийн товчлол) талаар тайлбар хийж, Их Британи улсыг Европын холбооноос гарснаар европчуудын амьдралд, ялангуяа аялал  жуучлалд хэрхэн нөлөөлөх вэ гэж таамаглалуудыг  гаргаж байна. Шуудхан хэлэхэд, бүгд хоёр  тал адилхан хэлмэгдэнэ гэх дүгнэлтийг хэлж буй-

Нэгдүгээрт,  Британийн иргэдэд Европын холбооны хилд орж ирэхэд  зарим нэг хүндрэл гарах бололтой.  Европт орж, гарахдаа британичууд  Европын холбооны иргэд биш хүмүүсийн дугаарлалд орос, хятадуудтай адилхан нийлээд зогсох байх. Өнөөгийн Европын холбооны хил хязгаарын ерөнхий асуудлаар бол британичуудад тэгж зогсох шаардлага байхгүй.

Хоёрдугаарт, лоукостерт шилжсэн Манант Альбионы иргэдийн нисэхийн тасалбарын үнэ нэмэгдэнэ. Европын холбооны агаарын орон зайн хоёр талын хязгаарлалт  байхгүйн буянаар Ryanair эсвэл EasyJet  гэх бага төсвийн агаарын тээвэрлэгчид Европын холбооны нээлттэй чиглэлүүд дээр зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэн амжилттай бизнестэй байсан юм. Одоо Их Британи Европын холбооноос гарч байгаа учраас эдгээр механизмууд нь тэдэнд үйлчлэхгүй. Британийн нисэхийн компаниудад  одоо эдгээр хязгаарлалт байхгүй болж байгаа учраас Европтой өрсөлдөх хэрэг гарч ирлээ.

Гуравдугаарт, өөрчлөлт нь британи зорчигдын эрхийг хязгаарлана. Хожигдох эсвэл европ компаниудын  нислэгийг  хойшлуулсан зэрэгтээ тэд нөхвөр авч чадахгүй.  Үүнд хамаатай орнуудын шүүхэд  хандахад хүргэж байна. Эндээс бичиг баримт бүрдүүлэх илгээх зэрэгтээ нэмэлт зардал  гаргахад хүргэнэ.

Британичуудыг  Европоор аялан жуучлахад даатгалын талд нь бас хүндрэлтэй болж байна.  Өнөөдөр ЕХ-ны орнуудад  эмнэлэгийн нэгдсэн даатгал үйлчилдэг учраас  жуулчид нь очсон орондоо  хөнгөлттэй эмчлүүлэх, үнэгүй үзүүлэх эрхтэй байдаг. Тэр нь одоо британичуудад үйлчлэхгүй. Лон Брюссель хоёрын энэ талын гэрээг эргэн харах нь тодорхой.  Британичууд ийнхүү Европын холбооны эрүүлийг хамгаалах албанаас хасагдах юм. Мөн түүнчлэн Европын роумингтай (утсаар ярих хөнгөлөлт) холбоотой асуудал тодорхойгүй байдалд оров.  ЕХ-ны  дүрмээр, холбооны  хүрээнд роуминг 2017 оны зургадугаар сард бүрэн  зогсох ёстой. Тэр нь брекситийн улмаас  ямар хэмжээнд явагдах вэ? Хэрэв роумингийг өөрчилбөл британичуудын утасны ярианы үнэ нэмэгдэх байх.

Европын холбооноос бараа оруулахад британчууд хохирох нь ойлгомжтой. Өнөөдөр оросуудад Британид ороход үйлчилж байгаа журамтай адилхан үйлчилгээнд британичууд орох байх. Их Британид очиж байгаа  оросууд 200 хүртэл тамхи, дөрвөн литр дарс, 16 литр шар айраг, нэг литр хатуу архи оруулах эрхтэй юм. Фунт, евроны ханшны зөрүүгээс болон британи жуулчдын тоо унах болов уу. Фунтын евротой харьцуулсан ханш 20 хувиар унана гэж  Goldman Sachs банк дүгнэжээ.  Өмнө нь жил бүр  Европын холбоонд  29 сая британичууд орж гарсан нь  тэдний гадаад жуучлалын 76 хувь болж байлаа. Британичуудын ажил хэргийн жуучлал их идэвхтэй 4,6 саяд хүрч байжээ.

Brexit-ийн улмаас амсаж болох  болох хохиролын тухай бусад орнууд ярьж байна. Жишээлбэл, Грек, Испани зэрэг британи жуулчин ихтэй орнуудад фунтын ханш суларснаас үйлчилгээний үнэ нэмэгдэн жуулчдын тоо цөөрнө гэсэн  айдас байгаа.

Үнэн хэрэгтээ, энэ бүх өөрчлөлтүүд өнөө маргаашдаа хийгдэхгүй, хоёр жилийн дараагаас хэрэгжиж эхлэх юм. Гэхдээ одоо үйлчилж байгаа  журмууд хоёр талын  тохиролцоогоор сунгагдаж болох талтай. Британи жуулчид ойрын хоёр жилд санаа амар Европт  жуулчилж болох юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих