Тvшээд авах, тvлхээд хаяхаа тєр єєрєє мэдэж дээ

Улс тєрийн хэрvvл, гэмт хэргийн хар мэдээнд хар тамхичин мэт тархиа угаалгаж яваа монголчуудад харин нэг сайн мэдээ дуулдлаа. Тэр мэдээ хувийн хэвшийнхний зvгээс сонсогдож байгаа нь бvр олзуурхууштай. Єнгєрсєн долоо хоногийн сvvлчээр дотоодын хэдэн компани нэгдэж “Дархан газрын тос боловсруулах vйлдвэр” тєслийг хамтран хэрэгжуvлэх тухай меморандумыг Засгийн газарт хаяглалаа. Жилд хоёр сая нефть боловсруулах энэ vйлдвэрийн 45 хувийг тєрд эзэмшvvлэхээр тэд санал болгож байгаа юм байна. Бас нэг таатай зvйл нь ижил тєрлийн vйл ажиллагаа явуулдаг компаниуд ийм томоохон цар хvрээтэй бvтээн байгуулалтадхамтарч байгаа явдал.

Эв нэгдэл, ойлголцол бол ямагт ялалт дагуулж явдаг нь тодорхой. “Монголсэкию”, “Петровис”, “Магнайтрейд”, компани болон “Жаст” групп энэ меморандумыг санаачлагчид. Барагтайг байгаагаараа болгоод байдаг монголчуудад бусдыг царайчлахын зовлонг хамгийн их мэдрvvлдэг нь нефть бvтээгдэхvvн. Зуун дамжин хэрэглэж байгаа хэрнээ машин тэрэгнийхээ “хоол”-ыг бас л тийм хугацаагаар хойт хєршєєсєє бадар барьсаар ирсэн байх юм. Мэдээж, нефть бол стратегийн бvтээгдэхvvн. Гэсэн хэрнээ зевхєн ганцхан айлыг царайчилж эдvгээг хvргэсэн нь нэг л тийм ойлгомжгvй явдал юм.

Монгол нутаг гал асаачих газрын тосгуй гэвэл тvvн шиг худал vгvй. Бvр 1950-иад онд Зvvнбаянгаас багагvй хэмжээнний нефть олборлож байсан нь маргахын аргагvй vнэн. Бvр саяхны жишээ гэвэл Дорнодын Тамсагаас газрын тос олгойдож, анхны Ерєнхийлєгч дээлээ мялааж байсан. Цаашид ч нефтийн орд газрууд илрэх нь баталгаатай. Монгол Улс нефть олборлогч орон гэдгээ зарлачихлаа. Гэсэн хэрнээ яагаад єєрт байгаа юмаа єрєєлєєс гуйгаад байдаг нь гайхмаар. Олны хар сэрийг дагуулсан зєндєє хандлага шvvмжлэл, ойлголт, таамаглал vvнийгдагалдаж байдаг ч тєр засгийн зvгээс эдvгээг хvртэл ам таглаж ирсэн ганцхан хариулт бол мєнєєх л мєнгє хєрєнгєний асуудал байсааар ирсэн. Харин сvvлийн vес энэ хандлага єєрчлєгдєж байгаа нь сайн хэрэг.

2010 оны намйдугаар сард Ерєнхиий сайд С.Батболд говийн аймгуудаар айлчлал хийснийхээ дараа Монголд 2014 он гэхэд газрын тос боловсруулах vйлдвэр байгуулна хэмээн мэдэгдэж байсан нь тухайн vедээ анхаарал татсан сэдэв болж байсан юм. Гэвч яриа тєдий байсан энэ ажилд єнгєрєгч хавар ид ажлын vеэр орос ах нар цоргоо хааж, шатахууны тасалдал нvvрлэсэн нь газрын тосны салбарын дотоодын хєгжилд ташуур єгєх шиг боллоо. Засгийн газар тавдугаар сард хэд хэдэн газарт нефть боловсруулах vйлдвэр барих шийдвэр гаргасан. Тухайлбал, Тамсагт 120, Зvvнбаянд 300 мянган тонн нефть боловсруулах vйлдвэр байгуулахаар судалгаа хийж эхлээд байгаа.

Наймдугаар сарын дундуур “Сод Монгол” ХХК Сайншандад жилдээ 5000 тонн тvvхий нефть боловсруулах vйлдвэрийн шавыг тавилаа. Юутай ч монголчууд єєрийн гэсэн шатахуун тvлштэй болохоор гарааны шугамаас хєдєллеє. Хэрэв улс тєрийн элдэв шийдэл, талцал нєлєєлчихгvй бол 2015 оноос дээрхи vйлдвэрvvд бvтээгдэхvvнээ нийлvvлж эхлэх юм. Тэгвэл дотоодын нийт хэрэглээгээ бараг бvрэн дvvрэн хангах боломжтой.

Саяхан Засгийн газраас Газрын тосны салбарт тєрєєс баримтлах бодлого, 2015 он хvртэлх vйл ажиллагааны vндсэн чиглэл батлах тухай тєсєл боловсруулж УИХ-д єргєн бариад байна. Газрын тос боловсруулахаар чармайж байгаа хувийн хэвшлийнхэнд тєр засгийн энэ бодлого дэм болох байх.

Манай орны одоогийн жилийн хэрэглээ гэвэл сая орчим тонн. Харин одоо олборлож байгаа нефть энэ хэрэглээний 30 орчим хувийг хангах тооцоо байдаг юм байна. Энэ оны байдлаар газрын тосны хайгуулын 18 талбайд 14 гэрээлэгч компани газрын тосны бvтээгдэхvvн хуваах гэрээ байгуулж, хайгуул хийж эхэлжээ. Тэдгээрийн 33 хувь нь vндэсний хєрєнгє оруулалтай компани аж. Зvvнбаянд гэхэд 177 сая баррель тvvхий тосны нєєц байгаа аж. Гэхдээ хэрэглээ бол байнга єснє. Уул уурхай, эдийн засгийн тэлэлт нефть бvтээгдэхvvний хэрэглээг хэд дахин нэмэгдvvлэх байх. Тиймээс энэ салбарыг дэмжсэн дорвитой, оновчтой, элдэв эрх ашиг хавчуулагдаагvй тєрийн бодлого хэрэгтэй байгаа юм.

Vндэсний компаниудын саяхан гаргасан меморандум нь Монгол Улс єєрийн гэсэн газрын тосны бvтээгдэхvvнтэй болоход томоохон алхам болох нь эргэлзээгvй. Эдгээрийн цаана ч гэсэн энэ чиглэлээр ажиллахыг зорьж байгаа олон компани бий. Нvvрс байтугай нийтийн хоолны хаягдал тосноос ч шатахуун гарган авах боломжтой. Ийм алхмуудыг vндэсний компаниуд нь хэдийнэ туршиж vзээд зарим нь ажлаа эхэлчихсэн. Том жижиг байх нь хамаагvй тэдний энэ тэмvvлэл, бизнест нь хязгаар тавих хэрэггvй. Тєр тэдний биенест оролцож байснаас бvтээгдэхvvний чанар, стандарт, аюулгvй ажиллагаа, байгаль орчинд нєлєєлєх зэрэгт нь хяналт тавиад явахад л хангалттай юм. Єєрєєр хэлбэл, єндийж босох гээд байгаа шинэ салбарыг тvшээд авах хэрэгтэй байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих