Цус харвасны дараа хөзөр тогловол сайн
Хэн нэг хүн цус харвасны дараа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх үедээ хөзөр тогловол сайн гэдгийг эрдэмтэд тогтоосон байна. Шинжээчдийн үзэж байгаагаар хөзөр тоглох үед уураг тархи бага зэрэг ачаалал амсдаг нь түүний гэмтлүүдийг нөхөн сэргээх үйл явцад нааштайгаар нөлөөлдөг аж.
Туршилтад оролцуулахын тулд эрдэмтэд тархинд нь цус харвасан 121 хүнийг сонгон авчээ. Тэд 18-85 настай байсан гэнэ.
Сайн дураар оролцогчдыг хоёр бүлэгт хуваасан байна. Эхний хэсэг нь өдөр бүр компьютер тоглоом тоглож байсан бол хоёр дахь бүлгийн хүмүүс тааварт тоглоом, бөмбөг, хөзөр зэрэг наадгайнуудаар зугаацав. Туршилт дуусгавар болоход хоёр бүлгийн хүмүүсийн хувьд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарсныг мэргэжилтнүүд тогтоожээ.
Ийнхүү эрдэмтэд цус харвалтад нэрвэгдсэн хүмүүс уураг тархинд ачаалал өгөх наад захын тоглоомуудыг тоглоход л болно, өндөр үнэтэй технологи нэг их шаардлагагүй гэдгийг олж мэдсэн юм. Эх сурвалж www.wikimon.mn
URL: