Сибирийн шулам Е.Голунова Монголын улс төрийг ийн зөгнөжээ

golunova-2ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 13 дахь улирлын шилдэг оролцогч  “Сибирийн шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Елена Голунова Монголд хоёр удаа ирж байсан билээ.

Өнгөрсөн онд түүнийг ирэхэд Монголын сэтгүүлчид С.Зориг агсаны талаар асууж байсан бөгөөд тэрээр гэр бүлийнхэнд нь дарамт ирнэ гэсэн утгатай тайлбар өгч байсан нь үнэхээр батлагдаж түүний эхнэр Булган одоо сэжигтэнээр татагдан хоригдож байгаа билээ.

Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг харж, үхэгсдийн ертөнцөд нэвтэрдэг гайхамшигт чадвартай Сибирийн удам дамжсан шидтэн Елена Голунова Монголын улс төрийн талаар нэгэн үйлийг зөгнөж байсан байна. Тэрээр “Үл итгэлцэл их хүчийг олж, уур хилэн асах болно” хэмээн сануулжээ. Юутай ч биднийг төлөөлж ирэх дөрвөн жилд төр түшилцэх түшээдээ Монголчууд бид ийнхүү сонголоо.

 

mongolcom.mn


URL:

Сэтгэгдэл бичих