Өнөөдрийн зурхай /2016,06,30/

4d1ab6c30be63637bigӨнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 30. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын 26. Бархасвадь гараг.  Гоё хүүхэн одтой, Зургаан цагаан мэнгэтэ, харагчин хонь өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: 
Авахуй
Суудал: 
Огторгуй

Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Дипломат хүлээн авалт элит клубуудэд элбэг дэлбэг хоол ундаар дайлуулна. Гэвч гэнэт ядарснаас сэтгэлийн хямралд орно. Хэт идэхийн хор хөнөөлийг бүү март. Архи бүү хэтрүүлэн хэрэглэ. Танд зөвхөн сайн вино зохистой хэмжээгээр уухад тохиромжтой. Чин сэтгэлийн харилцаа, таны сэтгэл татам дүр төрх, бодол эргэцүүлэл амьдралд амжилт олоход тус болно. Өмнө зүүдэлсэн зүүдээ дахиж зүүдэлбэл биелнэ.


ҮХЭР (4/20-5/20)

Томоохон эд зүйл худалдан авч ихээхэн зарлага гаргана. Алсдаа энэ зүйл танд хэрэггүй болж удаан хугацааны турш таны уур уцаарыг хүргэнэ. Юу хамгийн чухал вэ гэдгийг бодож байвал долоо хоногийн эцэст нэгэн шинэ үйл явдал тохионо. Өсвөр насны хүүхдүүд өөрчлөгдөх хүсэлд автаж, шинэ сэтгэгдэл хайна. Байнгын хяналт, хямгатай байдал нь сөрөг нөлөө үзүүлж мэднэ. Дотны хүмүүсээ гомдоохгүйг хичээ. Өөртөө шүүмжлэлтэй ханд. Та өөрийн боломжоороо л амьдрах хэрэгтэй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Энэ өдөр шинэ өөрчлөлт авч ирнэ. Амралтын өдрөөрөө ажил хэргээ бодохгүй сайн амрах хэрэгтэй. Дараагийн долоо хоног маш сайн өдрүүд байна. Ханиад хүрч, ходоод гэдэс хямарч магадгүй. Хүмүүсийг байгаагаар нь хүлээж авч сур. Тэгвэл та удахгүй ертөнц зөвхөн бүтэлгүйчүүд, харамч нарийн яршигтай хүмүүсээс тогтдоггүйг ойлгоно. Санхүү эсвэл гэх бүлийн хүнд нөхцөл байдлаас гарах арга олохыг танд эөвлөж байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Төвөгтэй өдөр. Харилцан ойлголцол бараг үгүй тул түншүүдтэй харьцахад хүндрэлтэй, улмаар мэдэгдэхүйц үр дүн авчрахгүй. Гэр ахуйн асуудал эсвэл худалдаатай холбоотой санхүүгийн бэрхшээл үүсэх магадлалтай. Идэвхтэй үйл хөдлөл нь араасаа мөнгө санхүүгийн алдагдлыг дагуулна. Тэвдэлт, илүү итгэл найдвар нь эсрэгээрээ эргэж ойр дотны хүмүүстэй маргалдааныг үүсгэнэ.


АРСЛАН (7/23-8/22)   

Оношлогооны аппаратаар шинжилгээ хийлгэх, сэтгэл мэдрэлийн эмчилгээ хийлгэх, халуун ууранд суух, иллэг хийлгэхэд таатай. Хүч чадлаа гамтай зарцуул. Зүрх судасны системээ хайрла. Эрүүл, экологийн хувьд цэвэр газарт удаан хугацаагаар бай. Шинэ сэтгэгдэлд таатай өдөр. Үнэн гэж дотны хүмүүстэй хэт итгүүлэх гэж зүтгэх хэрэггүй. Та төлөвлөгөөнийхөө найдлагыг ойр дотныхондоо итгүүлж чадахгүй. Өнөөдөр арьс, үсэндээ анхаар.


ОХИН (8/23-9/22)

Материаллаг байдал сайжрахыг од эрхэс зааж байна. Шинэ өвөрмөц санааныхаа ачаар мөнгө олно. Асуудлыг шийдэхдээ нэр хүндтэй хүмүүсийн санаа бодолд бус өөрийн тооцоон дээр илүү тулгуурлана. Сэтгэл хөдлөлөө хяналтандаа барьж байхыг одод зөвлөж байна. Танд төрөл бүрийн таагүй зүйлс тохионо. Таныг амжилтгүй байдалд аваачих өдөөн хатгалга ирнэ. Байдлаа сайжруулахад тус болно. Албаны бичиг баримтад болгоомжтой ханд.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Од эрхэсийн байрлал урьдын адил таны мэргэжлийн үйл ажиллагааг ивээсэн байрлалтай байна. Бүхнийг амжуулж, бүх зүйлийг шийдвэрлэх тэмүүлэл тань алдаа, сэтгэл тавгүйтэлд хүргэж болзошгүй. Таныг гэнэтийн сандралд оруулах эсвэл төлөвлөсөн ажлыг тань өөрчлөх муу мэдээ ирж магадгүй. Тийм ч сайн таньдаггүй хүмүүсээс үнэт зөвлөгөө эсвэл бага зэргийн материаллаг тусламж авна. Зүүд 3 хоногийн дараа дахин давтагдвал биелнэ.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Аялал жуулчлал, бие махбодийн ачаалал, үл хөдлөх хөрөнгийн^ үйл ажиллагаанд таатай өдөр. Таныг ажил хэргийн хувийн уулзалт болзоо хүлээж байна. Энэ өдрийг ханьдаа, гэр бүлдээ зориулахыг үгүйсгэхгүй. Өөртөө болон дотны хүмүүстээ зориулан бага хэмжээний баяр зохион байгуул. Гэхдээ уг баяртаа гадны хүн урих гэсний хэрэггүй бөгөөд энэ нь танд эрсдэлтэй байх болно. Хүүхдүүдтэйгээ харилцах нь танд онцгой баяр баясгалан авчирна.


НУМ (11/22-12/21)

Та өнөөдөр нийтэч, хөдөлгөөнтэй байна. Танд яг хэрэгтэй зүйлийг тань бэлэглэж магадгүй. Хэдийгээр баяр болж байгаа боловч ярианы сэдэв санхүү, цаашдын ажил хэрэг байх болно. Магадгүй үрэлгэн байдал, хүмүүжилтэй холбоотой мөн хүүхдийн сурлага, өндөр нас тангуудын эмчилгээ гэх зүйлсээс хамаарна. Хувийн амьдралд ч асуудал тулгарч болзошгүй. Хосуудын хувьд санхүүгийн бэрхшээл гарч болзошгүй учир аливаа худалдан авалтандаа тооцоотой ханд.


МАТАР (12/22-1/19)

Ажил төрөл ихтэй тул гэр бүл хүүхдийн хүмүүжлийн асуудалд оролцож чадахгүй нь. Танд гэр бүлийнхэн тань танд дургүйцнэ. Өнөөдөр та бүгдийг амжуулах ёстой. Амжилт тань анхаарал болгоомжил мөн шийдвэрлэг байхаас хамаарна. Материаллаг амьдрал тань ямар байх ёстой тэр дагуу байна. Өдөр тутмын байдлаа бүү эвд. Таатай үйл явдал болон цаг хугацааг бүү хүлээ. Аливаа ажлыг дэс дараатайгаар барьж ав. Өдрийн ажлаа төлөвлө.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр олон ааш, сэтгэл санааны тогтворгүй байдал, буруугаа үл хүлээх чанар давамгайлна. Хуультай бүү зөрчилд. Сэтгэл хөдлөлөөсөө болж урьд байгуулсан тохиролцоогоо бүү зөрч. Удирдах албан тушаал эрхэлдэг эрэгтэй хүмүүс амжилт гаргана. Орлого зарлагаа нарийн тэмдэглэж байгаарай. Өөрийн үйлдэл болон шийдвэрээ сэтгэл хөдлөлөөрөө шийдвэрлэхээс болгоомжил. Гэнэтийн тааламжгүй зүйлээс болоод азгүй байдалд орж болзошгүй тиймээс болгоомжтой байгаарай. Өдрийн хагаст тааламжгүй мэдээ дуулна.


ЗАГАС (2/19-3/20)

Өөрийн авьяас чадвараа харуулах сайхан боломж олдоно. Олон сонирхолтой санаа төрж ивээн тэтгэгчдийн тусламжтайгаар сарын сүүлээр аялалд явж амжилт олно. Дээд хүрээллийн хүмүүсийн дэмжлэгийг ав. Тэгвэл та өөрийн санаа бодлоо амьдралд түргэн хэрэгжүүлж чадна.


URL:

Сэтгэгдэл бичих