“Зика”-гийн вакцин хулгануудыг 100 хувь хамгаалж байна гэв

1467192328_image_12АНУ болон Бразилын судлаачид “зика”-гийн 2 вакцин гарган авчээ. Эдгээр вакциныг хулгана дээр туршихад хулгануудынг 100 хувь хамгаалж байсан гэнэ.

 

Харвардын их сургууль болон Сан-Паулу-гийн их сургуулийн эрдэмтэн судлаачид уг хоёр вакциныг гарган авсан байна.

Тэд уг вирусийг тарихаасаа 4 долоо хоногийн өмнө хулгануудад вакцин хийжээ.

Судлаачид “вакцин хийгээгүй хулгануудын цусанд “зика” вирус үржиж байсан бол вакцинжуулсан хулганууд халдвар авахгүй байсан” гэв.

“Зика” вирус нь Бразил болон Латин Америкийн бусад улсад тархаж байгаа юм. Энэ вирус нь ургийн тархины өсөлтөд нөлөөлснөөр хэт жижигхэн толгойтой хүүхэд гардаг ажээ.

Уг вирусийг судалж буй Японы эрдэмтэн Томохико Такасаки хэлэхдээ “энэ бол хүний биеийг хамгаалах вакцин гаргаж авах эхний алхам юм. “Зика”-гаас хүн төрөлхтнийг хамгаалах вакцин гаргаж авах ажлыг эрчимжүүлэхийн тулд дэлхийн судлаачид мэдээллээ хуваалцах хэрэгтэй” гэлээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих