Сүнсээрээ алдартай зочид буудлууд

1467176554_8132a46aa7d2be57great-600x400Үе үе сүнс үзэгддэг гэх хамгийн алдартай зочид буудлуудын жагсаалтыг гаргасан байна. Уг жагсаалтад Европ, Америк, Ази, Австралийн зочид буудлууд багтжээ. Тэдгээрийн дотор Английн Суррэй гүнлигт орших Oatlands Park Hotel байгаа юм. Энэ буудлыг XVI зуунд баригдсан нэгэн ордны суурин дээр байгуулжээ. Эзэн хаан VIII Генрих өөрийн эхнэр Анна Клевскаяд зориулж тэр ордныг барих тушаалыг гаргасан гэдэг. Дээрх зочид буудлын хонгилоор тэр “Саарал хатагтай”-н нөхөрсөг сүнс үе үе харагддаг байна. Домог яриагаар бол тэрхүү сүнс нэгэн ажилтан эмэгтэй нь дурлалт эртэйгээ муудалцаад цамхагийн цонхоор үсэрч амиа хорлосны дараагаар гарч ирсэн аж.

 

Лос-Анжелес хотын Hollywood Roosevelt зочид буудлын нэгэн өрөөнд цагтаа домогт жүжигчин Мэрилин Монро олонтаа буужээ. Тэгвэл тэнд өдгөө шаргал үст бүсгүйн сүнс үзэгддэг байна. Мөн жүжигчин Монтгомери Клифтын сүнс тус зочид буудлын 928 дугаартай өрөөн дотор тромбон хөгжмөөр тоглодог аж.

Энди Уорхол, Женис Жоплин, Боб Дилан нарын бууж байсан Нью-Йорк хотын Hotel Chelsea зочид буудал 1884 онд баригджээ. Хүмүүсийн хэлж байгаагаар бол энд тус буудалд амьсгал хураасан яруу найрагч, зохиолч Дилан Томасын сүнс амьдран суудаг гэнэ. Мөн уг зочид буудлын цахилгаан шатан дотор Sex Pistols хамтлагийн басс гитарчин Сид Вишесын сүнс үзэгддэг юм. Мөн хонгилоор нь зохиолч Томас Вульфын сүнс таваргадаг байна.

Сүнстэй 23 зочид буудлын жагсаалтад Тайванийн, Латвийн, Италийн буурчийн газрууд ч багтжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих