Дэлхийн номер 1 гольфчин “Рио-2016″-гаас нэрээ татлаа

527-1467176197gettyimages-517794058-e1460311579931РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг гольфчин Жэйсэн Дэй “Рио-2016” Олимпын наадамд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Шумуулаар дамждаг “зика” вирусийн халдвар авахаас урьдчилан сэргийлэн тэрбээр ийм шийдвэр гаргажээ.

Тэрбээр твиттер хуудсандаа “Уг вирус шумуулаар дамждаг учир халдвар авч болзошгүй гэж эмээж байна. Хүүхдүүд болон гэр бүлийнхээ бусад гишүүдийн ирээдүйг бодон ийм шийдвэр гаргалаа” гэж бичсэн байна.
Гольф нь 1904 онд анх Олимпын наадмын спортын төрөлт багтсан юм. “Зика”-тай холбоотойгоор дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг хэд хэдэн тоглогч нэрээ татаад байна.
Харин Олон улсын Олимпын хороо мэдэгдэхдээ “Бразилд өвөл болж байх үед Олимпын наадам болно. Тиймээс тэр үед шумуул харьцангуй цөөрөх учир “зика” тархах эрсдэл эрс буурна” гэсэн билээ.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг 

URL:

Сэтгэгдэл бичих