Хачигт халдварын сэжигтэй 516 тохиолдол бүртгэгджээ
Он гарсаар 19 аймгийн, 96 сум, Улаанбаатар хотын найман дүүргээс хачигт халдварын сэжигтэй 516 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс ХР-ын 360 сэжигтэй тохиолдлын 126, ХЭ-ын 81 сэжигтэй тохиолдлын 13, ХБ-ын 75 сэжигтэй тохиолдлын 47 тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр онош нь батлагджээ.
Эпидемиологийн 26 дахь долоо хоногийн хувьд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ
URL: