Мафийн толгойлогч 20 жилийн дараа баривчлагдлаа

cc84156cfb251234dab140c8f7b27cf4Эрнесто Фаззалари хэмээх 46 настай харгис хэрцгийгээрээ алдартай Ндрангта мафийн толгойлогчийг бүхэл бүтэн 20 жил эрэн сурвалжилсний эцэст өчигдөр Калабриагийн бүс нутаг дахь нуувчиндаа унтаж байхад нь олж, баривчилсан гэж орон нутгийн цагдаагийн газар мэдээллээ. Тэрбээр хүн амины хэрэг үйлдсэн даруйдаа оргон зугтаж, өнөөдрийг хүртэл ор сураггүй болсонд тооцож байсан юм. Тус Ндрангета мафи нь Европийн орнууд дахь кокейний нийлэлтүүдийг дангараа хариуцдаг гэж албаныхан сэжиглэдэг ч яг ч баримтаар нотолж хараахан чадаагүй байгаа аж.

Э.Фаззалари баривчлагдах үедээ ямар нэгэн байдлаар эсэргүүцэл илэрхийлээгүй байна. Тэрбээр 1996 онд хүн амины хэрэг, хүн амины хэрэг үйлдэхийг завдсан, бусдыг дарамталсан гэх зэрэг үндэслэлээр буруутгагдаж байсан юм. Италийн Засгийн газар томоохон мафийн толгойлогчийг барьсанд талархалж илэрхийлж, Ерөнхий сайд Маттео Рензи “Шүүгч, цагдаагийн хүчнийхэндээ баярлалаа. Вива Л’Италиа” хэмээн жиргэжээ. Эрнесто Фаззалари нь онц аюултайгаараа Сицилийн Коса Ностра мафийн толгойлогч Маттео Мессина Денарогийн дараа хоёрдугаарт бичигддэг зартай этгээд юм.

С.Дамдин


URL:

Сэтгэгдэл бичих