Барилгын салбар балагт унаад байна
Цалингаа хурааж хүссэнээ авдаг зах зээлийн хуучин харилцаа бараг л үгүй болжээ. Өнөөдөр, маргаашаа аргацаасан өдрүүд ч үргэлжлэх төлевтэй байгааг эдийн засагчид онцлоод буй. Эдийн засаг агшиж, иргэдийн орлого хумигдаж байгааг хэн хүнгүй мэдэж байгаа.
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын энэ оны эхний улирлын эдийн засгийн тоймд дурдсанаар өрхийн орлого өмнөх оны мөн үеэс 92 мянган төгрөгөөр татарч, 849 мянга болжээ. Бас нийслэлийн нэг өрхийн сарын орлого өнгөрсөн онд 13.8 хувиар буурсан зэрэг таагүй үзүүлэлт олон байна. Үүнийг дагаад эдийн засгийн секторууд уналтад орж, ирээдүй нь бүрхэг болоод байна.
ШИЛЖИЛТИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮЕД ЗОГСОНГИ БАЙДАЛД ОРООД БАЙСАН МОНГОЛЫН БАРИЛГЫН САЛБАР 2001 ОНООС ЭХЛЭН СЭРГЭЖ, 2012 ОН ХҮРТЭЛ ЭРЧИМТЭЙ ХӨГЖИЖ ИРСЭН.
ҮҮНД МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ТААТАЙ ОРЧИН, БАНК САНХҮҮГИЙН ЗАХ ЭЭЭЛИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ, ХҮН АМЫН ОРЛОГЫН ӨСӨЛТ ЗЭРЭГ НЬ ЭЕРЭГЭЭР нөлөөлсөн.
ГЭВЧ ЭНЭ БАЙДАЛ 2012 ОНООС ХОЙШ УРУУДСААР ӨНӨӨДРИЙН ХҮНДХЭН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ НҮҮР ТҮЛГАРААД БАЙНА. Тодруулбал, барилгын салбарт нийлүүлэлт нь эрэлтээ давж, зах зээл нь хумигдаж буй. Ийн татарч буй иргэдийн орлого орон сууцны эрэлтийг дэмжихгүй нь тодорхой. Бас манай макро эдийн засгийн байдал ямар байгааг надаар хэлүүлэлтгүй та мэднэ. Эдийн засгийн өсөлт саарсан. Тэр дундаа энэ он тун таагүй жил болохыг гадаад, дотоодын эдийн засагчид сануулсаар байна.
Шилжилтийн эдийн засгийн үед зогсонги байдалд ороод байсан Монголын барилгынсалбар 2001 оноос эхлэн сэргэж, 2012 он хүртэл эрчимтэй хөгжиж ирсэн. Үүнд Монгол Улсын гадаад худалдааны таатай орчин, банк санхүүгийн зах эээлийн тогтвортой байдал, хүн амын орлогын өсөлт зэрэг нь эерэгээр нөлөөлсөн. Гэвч энэ байдал 2012 оноос хойш уруудсаар өнөөдрийн хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулгараад байна.
Статистик дурдахад, энэ оны нэгдүгээр улирлын байдлаар барилгын салбарын 2834 аж ахуй нэгжүүд арилжааны банкуудаас 1.525.1 тэрбум төгрөгийн зээл авчээ. Үүнээс 291.04 тэрбум төгрөгийн зээл хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн ангилалд багтсан байгаа нь жилийн өмнөх дүнгээс хоёр дахин өссөн үзүүлэлт болж байгаа юм. Энэ нөхцөл байдал 2013 оноос эхлэлтэй бөгөөд энэ онд үнэмлэхгүй дээд хэмжээ тогтоогоод буйг Монголбанк тайландаа онцолсон.
Өнөөдрийн байдлаар орон сууцны зах зээл энэ жил иргэдэд ээлтэй, харин бизнест халтай байна. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт нь эрэлтээ давсан учир борлуулалт нь зогсонги байдалд шилжиж, орон сууцны үр өдрөөс өдөрт уруудаж байна. Тухайлбал, нийслэлд нэг айлын орон сууц дунджаар 88 сая төгрөгийн үнэтэй гэж тооцвол орон сууцны захад 765 тэрбум төгрөг түгжигдээд байгаа гэдгийг “Вarilga.mn” компани мэдээллэсэн юм. Ингэснээр барилгын салбарын зах зээлийн хүчний тэнцвэр алдагдаж байгаа. Энэ бүхний буруутан нь эрх баригчдын алдаа бодлого шийдвэр гэдгийг эдийн засагчид дүгнээд буй.
“Орон сууцны зах зээлийг уналтад оруулахгүйн тулд ипотекийн зээл тогтвортой бөгөөд урт хугацаанд үргэлжлэх боломжийг төр, засгаас бүрдүүлэх нь чухал” гэж Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан онцолсон. Өн-гөрсөн дөрвөн жилийн хугацаанд арилжааны банкнаас авсан зээлээ төлж чадахгүй өр ширэндээ баригдсан барилгын компаниуд асуудлыг нь шийдэж өгөхийг Засгийн газраас удаа дараа гуйсан шийдтэй хариу өгөхгүй байсаар сонгуультай золголоо. Тиймээс барилгын салбарт боломж олгож, бодлого шийдвэрээ цэгцлэх цаг нь иржээ.
Т.ДАВАА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
бүгд байртай болцгоосон.Одоо гадныхан манайд ирж байр авдаггүй л юм бол хэн ч авахгүй
Гэр хорооллынхон бол дахин төлөвлөлтөнд орно гэсэн бодолтой байгаа
Ер нь үнэтэй газраа яаран байр болгох хүсэлгүй байгаа