2000 эмч, мэргэжилтэнд ледвир эмийг хөнгөлөлттэй үнээр олгоно
“Монгол эм импэкс концерн” компанийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрүүл мэндийг дэмжих, эмчлэх зорилгоор элэгний С вирусийн эсрэг эмчилгээний ледвир эмийг хөнгөлөлттэй үнээр олгохоор болсон байна.
Тодруулбал, цус, цусан бүтээгдэхүүнтэй шууд харьцаж ажилладаг 2000 мэс засал, эх барихын эмч, сувилагч, лабораторийн мэргэжилтнүүдэд хөнгөлөлт- тэй үнээр уг эмийг олгохоор болжээ. Учир нь эрүүл мэндийн салбарт ажиллаж буй бусад эмч мэргэжилтнүүдээс илүүтэйгээр мэс засал, эх барихын эмч, сувилагч, лабораторийн мэргэжилтнүүд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа цус, цусан бүгээгдэхүүнээс халдвар авах өндөр эрсдэлтэй байдаг гэнэ. Хөнгөлөлттэй үнээр олгох гэж буй АНУ-ын “Муlаn” компаний ледвир эм нь элэгний С вирусийг 99 хувийн үр дүнтэйгээр эмчилдэг байна
URL: