Иргэдэд хувьцааны талаар мэдлэг хэрэгтэй байна

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран өнгөрөгч бямба гаригт “Санхүүгийн зах зээл-Хөрөнгө оруулагчдын боловсрол” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. “Улс орны эдийн засаг эрчимтэй хөгжиж буй энэ үед иргэдэд зориулсан мэдээлэл хэрэгцээтэй байна. Тиймээс шаард лагатай мэдээ мэдээлэл, санал зөвлөгөөг нэг цэгээс иргэдэд хүргэх зорилгоор энэ арга хэмжээг зохион бай гуулж буй” хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Х.Бум-Эрдэнэ тайлбарлав.

Тус өдөрлөгт Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс Тавантолгой” ХК, брокер, дилерийн компаниуд, Монголын даат гагчдын холбоо, банк бус санхүүгийн байгууллага гээд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, хувьцаагаа хэрхэн ашиглах талаар сургалт танилцуулга иргэдэд хийж, өөрсдийнх нь хүсэлтээр хувьцааны данс нээж өгч байлаа.

Б.ДЭЛГЭРХИШИГ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих