Сайн байна уу, ус цэвэр үү?
Зуны дунд сарын дэлгэр сайхан өдөр эрхэм Таны амрыг эрэн мэндчилж байгаадаа баяртай байна. Дөрвөн уулын хөндийд улсын маань Нийслэл өдөр өдрөөр өргөжин тэлж, түм түжигнэж, бум бужигнасан метрополис хот боллоо. Хот гэдэг ус дагадаг амьтан. Ус үгүй бол хот байхгүй, тэгэхээр мяралзан урсагч тунгалаг Туул үгүй бол Улаанбаатар ч байхгүй байхсан. Миний бие өнгөрсөн дөрвөн жилд УСУГ-ын даргаар ажиллахдаа хүмүүстэй мэндчилэх өөр нэг заншилтай болж амжжээ. Ус цэвэр үү? гэж. Энэ нь хүн сайн байхын, хот сайхан байхын хамгийн энгийн илэрхийлэл шүү дээ. Тэгэхээр намайг эрхэм Тантай ийн мэндчиллээ гээд буруу номтойд тооцохгүй гэж найднам. Миний бие Содовын Үнэн иргэдийнхээ итгэлийг өвөртлөн 2012-2016 оны НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдож, УСУГ-ын даргаар дөрвөн жил томилогдон ажиллалаа. Миний баримталсан зарчим болон зориглож зүтгэсэн хамгийн гол ажил бол их энгийн хэрнээмаш эмзэг асуудал. Энэ нь цор ганц эрдэнэс болсон Улаанбаатарын ус. Та надад итгэсэн учир би ч бас Танд итгэдэг. Тиймээс сайхан эхлэлтэй энэ захидалдаа хэрхэвч орхиж болохгүй нэгэн санааг сэтгэл өвтгөн бичиж байна. Энэ бол нөгөө л Улаанбаатарын ус юм аа. Хот энэ эрчээрээ хөгжиж таарна, гэр хорооллыг дахин төлөвлөх томоохон төсөл үргэлжилнэ. Өдөрт дунджаар 40 литр ус хэрэглэж байсан гэр хорооллын нэг өрх орон сууцанд амьдарч эхлэх баярт мөчөөс эхлэн тэдний усны хэрэглээ даруй 15 дахин өсдөг. Тиймээс бид нэг өдөр ч арагш суух эрхгүйгээр ажиллах ёстой юм. Бид эхлүүлсээн. Бид чадсан. Сүүлийн жилүүдэд Монголчууд бидний сайн мэдэх болсон нөгөө чухал ТЭЗҮ буюу теник эдийн засгийн үндэслэлүүд амин чухал ус хангамжийн салбарт л сох дутаад байсан юм. Бид өнгөрсөн дөрвөн жилд эдгээр ТЭЗҮ-үүдийг эцсийн байдлаар бэлэн болгож чадлаа. Одоо ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотын ус хангамжийн шинэ эх үүсвэрийг байгуулах “Туул усан цогцолбор” төсөл, 250,000м3/хон хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгууламж барих төсөл, Цэвэр усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох төслөө хэрэгжүүлэх л үлдсэн. Эс чадах, эс хийх гэсэн ямар ч утга Улаанбаатарт үлдээгүй. Бид чадах ёстой. Улаанбаатарт амьдрал үеийн үед цэцэглэж, хатан Туул маань хамаг амьтны цангааг тайлан үрийн үрд цэнгэг орших болтугай. Сайн байна уу, ус цэвэр үү?
НИТХ-ын есдүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч С.ҮНЭН
URL: