Жолооны үнэмлэхийг ирэх сараас хэвлэж эхэлнэ

olloo_mn_1407734781_unemlexЖолооны үнэмлэх хэзээнэж хэвлэж эхлэх талаар Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Пүрэвдоржоос тодрууллаа.

-Жолооны үнэмлэх дөрөвдүгээр сараас хойш хэвлэгдэхгүй байгаа. Хэзээнээс эхэлж хэвлэгдэж эхлэх вэ?

-Жолооны үнэмлэх, бэлдэц хор, дагалдах хэрэгсэл нийлүүлэх тендерийг өнгөрсөн дорөвдүгээр сард зарласан. Эю тендерийн шалгаруулалт яващаад дууссан. Уг тендерг “Смарт солюшн” компани дахин шалгарсан байгаа. Одоо тус компанитай Хууль зүйн яам гэрээ байгуулах үлдсэн. Уг гэрээг байгуулснаар бэлдэц нийлүүлэлтийн ажил эхэлнэ. Ирэх долоодугаар сараас эхэлж жолооны үнэмлэх хэвлэж эхэлнэ.

-Одоогийн байдлаар хэчнээн жолооны үнэмлэх хэвлэлтэд хүлээгдэж байна вэ?
-Манай “Лицензийн төв”-д энэ оны дөрөвдүгээр сарын 10-наас хойш 40 орчнм мянган магериал хэвлэлтэд хүлээгдэж байгаа. Гэхдээ бид жолооны үнэмлэх нь нэн шаардлагатай зургаан мянга орчим иргэнд түр үнэмлэх хэвлэж өгсөн. Хууль зүйн сайдын 2015 оны А-100-89 дүгээр тушаалаар баталсан жолооны түр үнэмлэх олгож эхэлсэн. Түр үнэмлэх авах гэж байгаа иргэд материалаа бүрдүүлж өгөөд 21 хоног хүлээх шаардлагатай. Тухайн хүний үнэмлэх 21 хоног дотроо хэвлэгдээгүй тохиолдолд манайх түр үнэмлэх өгч байгаа. Энэ нь жолоо барих эрх зүйн баримт бичиг болж чаддаг.

-Жолооны түр үнэмлэхний хүчинтэй хугацаа хэзээ дуусах вэ?

-Үнэмлэх гарах хүртэл хугацаанд хаяж үрэгдүүлсэн, солиулахаар хандсан, шинээр төгссөн жолооч, ангилал ахиулсан хүмүүст түр үнэмлэх өгч байгаа. Жолооны түр үнэмлэх нь ирэх есдүгээр сарын 1-нийг хүртэл хүчинтэй. Дашрамд дурдахад, “Дүнжингарав” худалдааны төвд ЦЕГ-ын харьяа Лицензийн төвийн салбар нээгдэн ажиллаж байгаа.

 

Г.НАРАНТУУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих