ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ХҮН АМИНЫ ОНЦ НОЦТОЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

480

Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригт нийслэлийн Чингэлтэй дүүрэгт хүн амины онц ноцтой хэрэг үйлдлэгджээ. Тодруулбал тус дүүргийн 18-р хорооны … тоотод айлын хашаанд бие засах газар хийхээр ухсан байсан нүхэнд хүний амь нас хохироогоод, булсан байна гэх мэдээллийг нэгэн иргэний зүгээс цагдаагийн байгууллагад өгчээ.

Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж шалгалт хийхэд энэ хэрэг үнэн байсан бөгөөд тус хороонд суух 42 настай эмэгтэй А-г хөнөөгөөд, цогцосыг нь ухсан нүхэнд булсан байжээ. Улмаар цагдаагийн алба хаагчид энэхүү хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоохоор шуурхай ажилласаны эцэст хэрэгтнийг олж тогтоосон байна. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар эл хэргийг мөн л тус хороонд суух 24 настай Г гэч залуу үйлдсэн бөгөөд талийгаачтай ямар хамааралтай хүн болохыг нь нууцалсан юм. Дээрх этгээдэд Эрүүгийн хуулийн 91.2-р зүйл анги буюу хүнийг санаатай алах гэсэн зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Тус зүйл ангид арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ гэж заасан байна.

линк: http://www.jirgee.mn/page/newsmore/8293


URL:

Сэтгэгдэл бичих