Пол МакКартни гэрлэлээ
Домогт “Битлз” хамтлагийн дуучин Пол МакКартни гурав дахь удаагаа гэрлэлээ. Пол МакКартнийн шинэ эхнэр Нэнси Шевилл Английн тээврийн компанийн өв залгамжлагч гэнэ. Шинэ хос “Old Marylebone” хотын хуримын ордонд гэрлэлтээ бүртгүүлж, Лондонд хуримлажээ. Сүйт бүсгүйн даашинзыг Пол МакКартнийн охин Стелла урласан гэнэ. Хосуудыг хуримын ордноос гарч ирэхэд сарнайн дэлбээгээр зам зассан байж. Хуримын хүндэт зочдын дунд “Битлз” хамтлагийн гишүүн Ринго Старр, “Роллинг Стоун” хамтлагийн Ронни Вуд нар байсан гэнэ.
Пол МакКартни таван хүүхдийн эцэг бөгөөд 1998 онд анхны эхнэр Линда нь хорт хавдраар нарс барсны дараа 2002 онд Хитер Миллзтэй гэрлэсэн юм. Хуримынхаа үеэр Пол анхны эхнэрээ дурсан ярьсан авч бага охиныхоо ээж Хитерийн талаар огт дурьдаагүй гэнэ.
URL: