Наадмын сорилгод улсын начин Т.Баасанхүү түрүүлэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үүсэн байгуулагдсаны 95 ой барилдаан МБӨ-нд боллоо. Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн түүхт ойн наадмын сорилго барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, Б.Батмөнх, улсын харцага А.Цацабшир нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглож, Увс аймгийн Тэс сумын харьяат улсын начин Т.Баасанхүү түрүүлж, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү үзүүрлэв. Их шөвөгт улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын начин Б.Сугаржаргал нар шалгарлаа. Улсын баяр наадмын өмнөхөн болдог тус барилдаанд сайн барилдсан бөхчүүд төрийн наадмаараа цолоо баталж ахиулан дээшээ барилддаг уламжлалтай билээ.
Эх сурвалж: 5tsagarig.mn Линк: http://5tsagarig.mn/archives/1971
URL: