Тайландын газар нутгийн 60 гаруй хувь усанд автжээ
Тайландын Аюуттаяа муж өнгөрөгч долдугаар сарын дунд үеэс үерт автсан бөгөөд Буддын шашны сүм, дугана усанд автан, ойролцоогоор 224 хүн амь үрэгдээд байна.
Тус муж нь Бангкогоос 80 км зайд оршдог аж. Засгийн газраас тус мужид нисдэг тэргээр хүнс, идээг хүргэж өгч байгаа юм. Үерийн улмаас 1.5 сая гаруй хүн орон гэргүй болоод байна. Таамаглаж буйгаар Тайландын газар нутгийн 60 гаруй хувь усанд автаад байгаа юм.
Оршин суугчид усан дотор үйлдвэр үйлчилгээгээ явуулан, хүүхдүүд нь тоголж байна.
Б.Золзаяа
URL: