“Микро”-ны оронд дунд оврын автобус иргэдэд үйлчилнэ
Ирэх наймдугаар сараас насжилт нь дууссан 170 микро автобусыг үйлчилгээнээс халахаар болсон. Харин үүнийг дагаад микро автобусыг орлох тээврийн хэрэгслийг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал хариултгүй байсан юм.
Нийслэлийн Тээврийн газартай хамтран ажилладаг Бага багтаамжийн үйлчилээ эрхэлдэг тээврийн хэрэгслийн холбооныхон эхний ээлжинд БНХАУ-д үйлдвэрлэсэн 10 автобусыг оруулж иржээ. Эхний ээлжинд микро автобусаар үйлчилдэг байсан алслагдмал хороолол руу тэдгээр автобусаар үйлчлэх аж. Ингээд ээлж дараалан микро автобусыг орлуулах дунд оврын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр ярилцсан байна.
URL: