ЦЕГ: Херогийн Б.Баатарыг барьж хорьсон зүйл байхгүй
“HERO” энтертайнментийн найруулагч Б.Баатарыг цагдан хорьсон гэх мэдээлэл гараад байгаа. Тодруулбал, УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, “М-Си-Эс” группийн дэд Ерөнхийлөгч Л.Элдэв-Очирын хүсэлтээр “Hero entertainment” -ын үйл ажиллагааг зогсоож, цагдаагийнхан шалгалт хийсэн байна. Үүнээс хойш Б.Баатар сураггүй болоод байгаа талаар студийнх нь хамт олон мэдээллээд байсан. Тэгвэл уг асуудлыг ЦЕГ-аас тодруулаад “Херогийн Баатарыг барьсан, хорьсон зүйл байхгүй” гэв.
Мөн энэ асуудлаар Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс /Төмөр замын сургуулийн дэргэдэх/ мэдээлэл хийх юм байна.
Д.Дуулим
URL: