Хятадад 10 мянган өрх орон гэргүй болжээ

449

БНХАУ-ын Зянсу мужийг өнгөрсөн пүрэв гаригт хар салхи дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулсан билээ. Хар салхины улмаас 98 хүн амиа алдаж, 900 хүн гэмтэж, эмнэлэгийн тусламж авсан талаар “Синьхуа” агентлаг мэдээлэв.

 

Тэгвэл хар салхины улмаас 10 мянган өрх орон гэргүй болж, түр хорогдох байруудад амьдарч байгаа талаар мужийн захирагч хэлжээ. Тэрбээр “Хар салхины улмаас муж даяар цахилгаан тасарсан. Мөн цэвэр усны хомсдол үүссэн. Аадар бороо үргэлжлэн орсоны улмаас зарим газар хөрсний гулгалт үүссэн. Эхний ээлжинд орон гэрээ алдсан хүмүүст туслахыг эрх баригчдаас хүсч байна” гэж ярьсан аж.

 

Харин Си Зиньпин байгалийн гамшгийн үеэр хохирол амссан иргэдийн хохирлыг мужийн удирдлагууд барагдуулах ёстой хэмээн мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг   http://www.shuud.mn/content/read/470208.htm


URL:

Tags:

Нэр: ZOCIN Огноо: 27 June 2016

BAIGALIIN XARAAL

Сэтгэгдэл бичих