Египетэд аймшигт халдлага болж 24 хүн үрэгдлээ

БНХАУ-ын Сычуань мужийн Аба тосгонд бурхны шашныхан дахин дуулиан дэгдээжээ. Тосгоны сүмийн 18-20 настай лам амьдаараа зулын гол болохыг завдсаныг “Синьхуа” агентлаг мэдээлэв. Тэдний үйлдлийг бусад лам нар яаралтай зогсоож, орон нутгийн эмнэлэгт хүргэсэн байна. Лам нарын биеийн 90 орчим хувь түлэгдсэн тул сэхээн амьдруулах тасагт хэвтүүлэхээс аргагүйд хүрчээ. Хятадын засгийн газраас Төвдөд хэрэгжүүлж буй бодлогыг лам нар эсэргүүцэж, амиа золиослохыг завдах болсон байна. Тухайн бүс нутгийн тусгаар тогтнолыг зөвшөөрдөггүй юм гэхэд өөртөө засах эрх олгохыг төвдүүд шаардсаар байгаа аж. Энэ он гарсаар дээрхтэй төстэй хэрэг цөөнгүй давтагдаж буй юм. Өөрийгөө амьдаараа шатаахыг завдсан найман ламын тав нь нас барж, бусад нь бүх насаараа эрэмдэг болжээ.

Д.Эрдэнэтуяа/www.now.mn/

URL:

Сэтгэгдэл бичих