Батж.Батбаяр гишүүн : Монголын тэргүүн баяны тоонд 4 хүү минь дөрвүүлээ ордог
Ардчилал мандсаны дараа нэг хэсэг яахын аргагүй Монголын толгой баячуудын тоонд ордог байсан Батж.Батбаяр өөрийнх нь нэрний Бат-ыг өвлөн авсан 4 хүүдээ зориулан ном бичсэн байдаг.
Хайртай ханиа алдаад гашуудсандаа ханийнхаа нэрээр музей байгуулж өнөөг хүртэл халуун цайгаа ганцаараа оочиж суугаа энэ эрхэм харин эд мөнгөний төлөө шунан зүтгэсэн гэдгээ хэнээс ч нуугаагүй. Дөрвөн хүүдээ зориулан бичсэн ч монголын бүх үрсийг уншаасай гэж хүссэн номондоо тэр ийн бичсэн байдаг. Автобусанд суух нэг төгрөгөө хэмнэж алхаж эхлүүлсэн түүний амьдрал одоо дуртай цагтаа нисэх хэмжээний хөрөнгийн эзэн болтлоо өөрчлөгдсөн. “Ах нь нэг хэсэг монголын толгой баячуудын нэг байсан, 20 баяны тоонд ордог байсан ч одоо бол нэлээн хойгуур орно. Харин Монголын тэргүүн баяны тоонд 4 хүү минь дөрвүүлээ ордог” хэмээн музейг нь үзэхээр ирсэн хүмүүст аархаад авсан байна лээ.
URL: