Өнөөдрийн зурхай /2016,06,25/

8d5dc90307d5ec72big_(2)Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 25. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 20. Санчир гараг. Чөдөр одтой, хоёр хар мэнгэтэй, шар бар өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана.

Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өлсөж ундаасна хэмээжээ.

Өдрийн барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Эрч хүч тааруу, өвчний дараа сэргэх чавдар муу, улирлаас хамааран эрүүл мэнд сайнгүй байх явдал олонхид нь зонхилно. Хамгийн эмзэг эрхтэн элэг. Өдөр тутмын хэвийн горимоо сэргээ. Хооллолтондоо анхаар. Хэрэв элгэнд асуудал үүсвэл давстай хоол бага ид. Архинаас татгалз.


ҮХЭР (4/20-5/20)

Та олон нийтийн анхаарлын төвд байхыг хүсэмжилнэ. Энэ амралтын өдрүүдэд хүүхэд насны хайр сэтгэлээ дурсан санах бололтой. Харин өнөөдөр та хэт их идэх, ядрах, хэн нэгэнтэй ам мурийхгүй байхыг анхааруулж байна. Энэ нь сайн үр дагаварт хүргэхгүй. Хоол хүнсэндээ далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх нь зохилтой. Өдрийн хагаст даралт ихэсэх магадлал байна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Гэр бүлийн ба мэргэжлийн үйл ажиллагаанд бэрхшээл дагуулсан осолтой өдөр. Хүмүүс таныг бодит бусаар үнэлнэ. Тэвчээр тэсвэртэй бай. Хувийн амьдралд асуудал үүсэх эсвэл хүсээгүй хүмүүстэйгээ уулзах бололтой. Таны хэрхэн биеэ авч явахаас мөнгө санхүүгийн амжилт, эсрэг хүйстэнтэй харилцах харилцаа, сэтгэл хөдөлгөх зэрэгт амьдрал бүхэлдээ хамаарна. Бие тавгүйтэж магадгүй. Унтахын өмнө салхинд гар.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Эрүүл мэндэд аюултай цаг үе. Осол гэмтэлд орж болзошгүй. Ямар ч тохиолдолд ямар ч аялалд бүү яв. Ойр зуур гарахад хүртэл аюул тулгарч магадгүй. Санасан үр дүнд хүрэхгүй тул гэр орон зуслангийн байшинтай холбоотой асуудлуудыг хойш нь тавь. Ажлаа шууд шүүрэн авч хийх хэрэггүй. Ном уншиж, спортын дуртай төрлөөрөө хичээллэж, ирээдүйн гэрэл гэгээтэй явдлыг тунгаан тайван амар.


АРСЛАН (7/23-8/22)   

Хуучны асуудлууд сөхөгдөнө. Түнштэйгээ харьцахад тун хэцүү болно. Та нар өөр хэл дээр ярьж буй мэт санагдана. Хань тань бүдүүлэг хатуу ширүүн хэмээн таныг буруутгана. Таниас ямар нэгэн зүйл нууж байгаа мэт санагдана. Ханийнхаа үнэнч байдалд эргэлзэж хардах нь сөрөг үр дагавар үүсгэнэ. Илэн далангүй ярилцаж нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч бүх зүйлийг цэгцлээрэй.


ОХИН (8/23-9/22)

Зочломтгой байх өдөр. Энэ нь хамтарсан үйл ажиллагаа, бодол санаагаа хэрэгжүүлэх, нэгдэж ойртоход тус болно. Шинэ төсөл, төлөвлөгөө зохио, мөрөөд, дахин бодож үз. Хэт яарч сандрах хэрэггүй. Гомдлыг уучил, дотны хүмүүстэйгээ бүү марга. Харин таны цагийн хуваарь ихэд шахуу байгаа бол одоо өөрийн хийж байгаа зүйлээ саатуулахгүйн тулд зарим нэг ажил хэргээ түр хойшлуулахад гэмгүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

 Том жижиг асуудлууд амжилттай шийдэгдэнэ. Хувийн амьдралд эерэг өөрчлөлтүүд гарна. Таны сонгосон хүн танай гэр бүлийнхэнд тааламжтай сэтгэл төрүүлж, найз нөхөдтэйгээ хэл амаа ололцохын тулд бүхнийг хийх хэрэгтэй. Танд өмнө олдож байгаагүй сайхан боломж гарч, урьд өмнө очиж байгаагүй шинэ газар очих болно. Та энэ боломжийг бүү алдаарай. Таны хамтрагч ажлаа солих талаар мэдээ дуулгана.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Болгоомж, буулт хийх, аймхай байдлыг билэгдсэн өдөр. Өнөөдөр та далд явуулга заль мэхний золиос болж болзошгүй. Олонх хүмүүс нөхцөл байдлыг бодитоор үнэлж чадахгүй. Гэнэтийн шийдвэр бүү гарга. “Өглөө оройноос цэцэн” гэдэг зүйр үгийг сана. Зөн билгээ хурцал, хэр их ярина төдий чинээгээр сонсох нь танд амжилтыг алдалгүй барьж авахад тусална.


НУМ (11/22-12/21)

Та хүүхдүүдийнхээ нууцыг мэдэж, тэдэнд ухаалаг зөвлөгөө өгнө. Сэтгэл хөдлөлдөө бүү авт. Хамтын үйл ажиллагаа болон хамт олноор амрахад таатай өдөр. Өдрийн эхний хагаст сэтгэл санааны тэнцвэртэй байдал ажиглагдана. Хамтрагчтайгаа харилцах нь нийлэмжтэй байх ба гэр бүлийн бяцхан баяруудад сайн. Муу мэдээ, муу санаатантай харилцах байдлыг хүлээцтэйгээр даван туул. Харилцан ойлголцолд саад болох сэтгэлийн хэт өөрчлөлтөөс зайлсхий.


МАТАР (12/22-1/19)

Хувийн амьдралд бэрхшээл үүсч магадгүй. Зөрүүд хамтран амьдрагч нь таныг уур уцаартай түрэмгий болгоно. Харин хэтэрхий дуулгавартай зөөлөн нэг нь тэдний сонирхлыг бууруулна. Таалагдах гэж ихэд бүү хичээ. Нууцлагдмал бие даасан байдалтай бай. Тэгвэл тэр өөрөө таныг сонирхох болно.


ХУМХ (1/20-2/18)

Ямар ч ажил танаас их хүч чармайлт, дасал болсон үүрэгт хандах стандарт бус үзэл, үүссэн асуудлыг шийдэхэд жирийн бус шийдвэр гаргахыг шаардаж байна. Хувийн амьдралд урвалт, хамтрагчдаа сонирхол буурч магадгүй. Гоо сайхны хагалгаа болон курс эмчилгээ хийлгэхэд таатай өдөр. Настай хүмүүсийн эрүүл мэнд сайжрахыг од эрхэс зааж байна. Хоолой, амьсгалын замын эрхтнүүдээ эмчлүүлэхэд сайн.


ЗАГАС (2/19-3/20)

Хүн олноор цугласан газраас холуур тойр. Үл таних хүмүүстэй хэрүүл маргаан бүү хий. Энэ өдөр таныг эрүүл мэндээрээ хохирох аюул дагаж байгааг сана. Танд байгаа мэдээлэл асуудлын мөн чанарыг бүрэн дүүрэн илэрхийлж байсан ч чухал шийдвэр гаргахаа хойш нь тавь.


URL:

Сэтгэгдэл бичих