Ариун цэврийн өрөө, зогсоолоо төлбөргүй болгоогүй газруудыг торгов

Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, зах худалдааны төв, худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд ШӨХТГ-аас хяналт шалгалт хийсэн байна.

 

Шалгалтад нийт 32 аж ахуй нэгж хамрагдсан байна. Аж ахуй нэгжүүдээс ариун цэврийн өрөө, авто зогсоолыг үйлчлүүлэгчдэд төлбөртэй хэрэглүүлж, хуууль бусаар хураамж авсан зөрчил илэрчээ. Улмаар улсын байцаагч нарын тавьсан албан шаардлагыг хүлээн авч зөрчлөө арилгаагүй 17-н нэгжийг 960 мянган төгрөгийн захиргааны шийтгэл ногдуулсан байна.  Нийт 16 сая 320 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

http://www.24tsag.mn/content/136422.shtml


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих