Н.Ням-Осор охиноо А.Чингүүнд өгөхгүй
Загвар өмсөгч, мисс Ч.Содтуяатай нэг хэсэг хамтран амьдарч хөөрхөн үрийн ижий аав бололцсон ч санаа сэтгэл тааралгүй салж, эцэст нь хэвлэлээр хоёр биенийхээ дээр гарах гэж баахан мацацгаасан жүжгийн нөгөө гол дүр нь загвар өмсөгч А.Чингүүн.
Охид бүсгүйчүүд хуйлрам царай зүс бие хаатай гэддэг тэрээр Ч.Содтуяатай хийсэн хэрүүлээ дуусгаж амжаагүй байхдаа Их засаг-ийн Н.Ням-осорын охин UBS TV –ийн хөтлөгч Н.Ундралыг уургалаад амжсан. Үнэндээ манай 2 А.Чингүүнийг эхнэрээсээ салаагүй байхад нь сэм уулздаг байсан гэдэг. Ортой байж мэднэ. Хайртай бүсгүйнхээ хөргийг гаран дээрээ шивүүлж гажиг гэмээр үйлдэл хийж олныг гайхшируулсан түүнд ямар ч аргаар хэдэн ч мэх хэрэглээд Н.Ням-Осор охиноо өгөхгүй гэдийж байгаа гэнэ лээ.
Өмнөх эхнэрээ нялх үртэйгээ хэнэг ч үгүй орхиод бас болоогүй хэвлэлээр баахан муулж авгай зан гаргасан түүнийг амины ганц охинд нь хань болох нөхөр биш гэж дүгнэсэн биз. Ямартай ч яаж ч гуйгаад өгөхгүй, суулгахгүй хэмээн тас гүрийж байгаа гэсэн шүү.
URL: