ХЯТАДАД ХҮЧТЭЙ ХАР САЛХИ БОЛЖ ХАМГИЙН БАГАДАА 78 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ /БИЧЛЭГ/

619d3a79-ccd6-44c7-a71f-ff10db763643БНХАУ-ын зүүн хэсэгт орших Зянсу мужийн хүн ам шигүү суурьшсан бүс нутгийн нэг хэсэгт, мөндөр, ширүүн бороо орж хүчтэй хар салхи салхилжээ. Энэ тухай AP мэдээлсэн байна.

Гамшгийн бүс нутагт буусан хур тунадас 102 мм байсан бол салхины хурд 35 метр/секунд байжээ.

Урьдчилсан мэдээгээр, 78 хүн амь үрэгдсэн бөгөөд энэ тоо өсөх гэнэ. 500 гаруй хүн бас гэмтсэнээс ноцтой гэмтэл бэртэл авсан хүний тоо 200 байгаа ажээ.

Тэднийг амь авч үлдэхийн тулд эмч нар тэмцэж байгаа гэнэ. Барилгууд нурж, модод булгаран унасан ба дээврүүд бутарч, тээврийн хэрэгслийн хэдэн зуун км зам эвдэрч, эрчим хүчний шугам тасарч, машинууд явж чадахгүй байгаа аж.

Гамшиг нь фермерийн аж ахуй болон үйлдвэрийн районд болжээ. Энэ нь Бээжингээс өмнө зүгт 800 км газарт болсон байна.

Аврагчид хохирогчдыг хайсаар байгаа аж. Гамшгийн газарт онцгой байдлын горим зарласан ба хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих