Эзэнгүй хот
Чернобылийн атомын станцын дэлбэрэлтээс хойш 30 жилийн дараа хориотой бүсийг хот судлаач Дэвид де Руда зорьжээ. Түүний Припять хотоор аялсан сонирхолтой түүхийг хүргэж байна.
1. “Хот судлаачийн хувьд Чернобылийн хориотой бүсд орших Припять хотод очиж үзэх нь том мөрөөдлүүдийн минь нэг байлаа. 1986 онд болсон ослоос хойш 30 жилийн дараа тэнд очиж хэд хоногийг өнгөрөөсөн нь мартагдашгүй аялал боллоо” хэмээн Дэвид тэмдэглэжээ. Энэ зураг Припятийн нэгэн эмнэлгийн өрөө бөгөөд голд нь буй шарах шүүгээ дэлбэрч ийм болгосон бололтой.
2. 1986 оны 4 дүгээр сарын 26 хүртэл Припять хот 50000 оршин суугчтай байжээ. Осол болсноор тэд эндээс нүүсэн бөгөөд хэзээ ч эргэж ирээгүй байна. “Хаягдсан хотын гудамжаар явж өнгөрөхдөө эзгүй ийм олон барилга, байшин харахад сонин сэтгэгдэл төрж байлаа. Гэхдээ хот дундуур явахаас бус байшин дээрээс харахад ослын үр дагавар, аймшгийг илүү мэдэрсэн юм. Энэ зургаар би хотыг бүхэлд нь нөмөрсөн ганцаардлыг харуулахыг хүссэн” хэмээн Дэвид тайлбарлав.
3. “Припятад байх хугацаанд надад нар жаргасны дараа хотод үлдэх боломж гарсан юм. хотыг үзэх гэж ирсэн хүмүүсийг ихэнхдээ 4 цагийн үед гаргадаг. Тэр өдөр өмнө нь кафе байсан энэ газрын зурагтай шилэн дээр нар тусахыг хараад надад кафены зургийг янзлах санаа төрсөн юм. Ингэхдээ барилгыг дотроос нь гэрэлтэж буй мэт янзалж, гэрэл, өнгө нэмсэн.”
4. “Нэгэн өглөө нар мандахыг Припятын хамгийн өндөр барилга дээрээс харлаа. Нар өвлийн мананг зөөлөн нэвтэлж хэдхэн хормын дотор амьгүй хотыг гэрэлтүүллээ.”
5. Осол гарсан станцын яг хажууханд тэр үед шинээр цахилгаан станц баригдаж байгаад явц дундаа хаягджээ. Энэ бол тэр станцийн хөргөх цамхаг дотор авсан зураг.”
6. “Припятын алсыг харагч бол энэ хотын хамгийн алдартай билэг тэмдэг бөгөөд осол болсон өдрөөс хэдхэн өдрийн дараа шинээр нээгдэх гэж байсан паркийн тоглоом юм. Тэнд өнгөрөөсөн нэг өдөр цас орж хотыг бүрхснээр “сүнстэй хотын” уур амьсгалыг бий болгосон юм. Өөр өнцгөөс авахыг хүссэн тул би байшингийн дээвэр дээрээс энэ зургийг дарсан.”
Б.Мишээл
URL: