Путин шигшээ багтаа хөлбөмбөг заав VIDEO
Хоёр жилийн дараа Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах Оросын тамирчид “Евро 2016″-д бут ниргүүлж эх орон луугаа буцсан билээ. Оросууд энэ байдлаараа 2 жилийн дараа талбайд гармагцаа анхны тоглолтоороо ялагдах магадлалтай. Жирийн орос иргэд уурлан бухимдаж, шигшээ багаа тэр чигт нь хөөн тарааж оронд нь шинэ хүмүүсийг авахыг шаардаж байна.
Гэтэл энэ үеэр ялагдсан хөлбөмбөгчид арга барилаа сайжруулах талаар бодохын оронд нөгөө тэмцээний дараа шууд л гадаадын тансаг орнуудад амрахаар явжээ. Асар өндөр цалинтай хүмүүс хойно, ёстой лаагаа иднэ үү, тансаглана уу дурын хэрэг хойно. Энэ нь орос иргэдийн уур хилэнг бүр бадраажээ. Ингээд та бүхэнд оросуудыг байлдан дагуулж байгаа хүүхэлдэйн киног сонирхуулж байна.
Оросын Ерөнхийлөгч Путин өөрийн биеэр хүрч ирээд хөлбөмбөгчидтэйгээ “хүмүүжлийн яриа” ярьжээ. Путин “Хаалганд зогс” гэж Кокоринд тушаав. Кокорин “Би уг нь талбайд гүйдэг л дээ” гэхэд Путин “Та нарын хэн нь ч гүйдэггүй юм билээ, би харсан” гэжээ. Хөлбөмбөгчид “Та тэгээд бидэнд хөлбөмбөг заах гээ юу?” гэж ёстой асуухад “Би хөлбөмбөг тоглож чадахгүй, харин жудо чадна” гээд цааш юу болсныг бичлэгээс үзнэ үү.
“Чебурашка” студийн бүтээсэн энэ хүүхэлдэйн кино хэдхэн цагийн дотор 800 мянган хүн үзжээ.
www.mnews.mn
URL: