МУИС-ийн захирал оюутнууддаа “бууж“ өгөв
МУИС-ийн захирлыг тойрсон асуудал өнгөрсөн долоо хоногт чамгүй шуугиулаад амжсан. Тэр дундаа оюутнуудын “Сургууль бол бизнесийн байгууллага биш”, “Оюутнууд бид саятан биш”, “Дахин судлах хичээлийн кредитийг гуравны нэгээр тооцдог болъё” гэсэн шаардлагыг барьсан 100 гаруй оюутны жагсаал анхаарал татаж байсан юм.
Тэгвэл энэ асуудал нэг тийш шийдэгдэж захирал оюутнуудтайгаа зөвшилцөлд хүрчээ. Эхний ээлжинд дахин судлах хичээлийн төлбөрийг бүтнээр биш 1 кредитийн төлбөрийг 30380 болгох асуудлыг аравдугаар сарын 21-ний өдөр хүртэл дахин судлахаар болсон байна. Мөн хичээлийн бүртгэлийг хийж, бүтнээр төлсөн оюутнуудын төлбөрийг буцаан олгохоор болжээ.
МУИС-ийн удирдлагууд ч оюутнуудын төлөөлд энэ жил нэг тэрбум 500 сая төгрөгийн засвар, тохижилтын ажил гүйцэтгээд байгаа бас ирэх жил дотуур байрны төлбөрийг нэмэхгүй гэсэн чихэнд чимэгтэй мэдээ оюутнуудад дуулгажээ.
URL: