Нигерийн дүрвэгсдийн хуаранд өлсгөлөн нүүрлээд байна

1466729162_91_0Дотооддоо дүрвэсэн Нигери улсын иргэдэд зориулан байгуулсан хуарангуудад хүмүүнлэгийн ноцтой байдал үүсээд байна гэж “Хил хязгааргүй эмч нар” /Médecins Sans Frontières/ гэдэг байгууллага лхагва гарагт мэдэгджээ.

 

Тус байгууллагын эмч нарын баг саяхан Борно мужийн Бама хот дахь дүрвэгсдийн хуаранд очсон бөгөөд мягмар гарагт тураалын улмаас амь насаа алдахад тун ойртсон 16 хүүхдийг эмчлэн хооллох төвд хүргэсэн байна.

Эмч нарын ярьснаар, уг хуаранд байгаа нийт 800 гаруй хүүхдийн 19 хувь нь тураалаас болж амиа алдаж магадгүй байдалд орсон байжээ.

Мөн шалгалтын явцад хуарангийн ойролцоо өнгөрсөн жилүүдэд нас барсан 1233 хүний булш байснаас 480 нь хүүхдийнх гэдгийг тогтоосон байна. 5 дугаар сарын 23-наас хойших хугацаанд ихэвчлэн тураал болон суулгалт өвчнөөр тус хуаранд наад зах нь 188 хүн нас баржээ.

Хуаранд 24 мянга орчим хүн амьдарч байгаагаас 15 мянга нь хүүхэд бөгөөд тэднээс 4500 нь 5 хүртэлх насны хүүхдүүд юм.


URL:

Сэтгэгдэл бичих