Өнөөдрийн зурхай /2016,06,24/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 24. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 19. Сугар гараг. Тооно одтой, гурван хөх мэнгэтэй, улаагчин үхэр өдөр.
Өдрийн барилдлага: Идэр.
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй.
Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Одод эрхэс гэнэтийн хэт ачаалал. Ашиг орлого олох буюу эртний мөрөөдөл биелнэ. Мөн гэнэтийн таатай мэдээ хүлээн авах магадлалтай. Та өөрийгөө сайн талаас бусдад харуулж чадна, гэхдээ өөрийн боломжийг хэтрүүлэн үнэлж болохгүй. Эр зориг гаргах, асар том төслийг хэрэгжүүлэхээр барьж авахыг эрмэлзсэнээр хамаг хэрэг таны эсрэг эргэж магадгүй. Сэтгэл санааны тогтворгүй байдал, хоолны дуршил ихсэж, багасгахын сануулж байна. Хоолны сонголт муу байх нь эрүүл мэндэд тань хор хөнөөл учруулна. Эрчимтэй амьдрал таны зүрхэнд хэт ачаалал өгнө. Аль болох их амар. Дураараа эм хэрэглэх нь зохисгүй хооллолтоос багагүй хортой.
ҮХЭР (4/20-5/20)
Хувь заяа үе үе учруулдаг, эсвэл хааяа нэгэн таарч байсан хүнийхээ сонирхлыг татаж эхэлнэ. Энэ учрал ихээхэн өрнүүн явцтай байх боловч, хоромхон зуур л болоод өнгөрнө. Харин та нууцаа сайн хадгалах хэрэгтэй шүү. Таны замд тааралдах хүндхэн асуудалд эрсдэлтэй алхам бүү хийгээрэй. Аж ахуйн асуудалд бүү оролц, архи дарснаас хол байхыг зөвлөж байна. Өнөөдөр ямарч дарамтгүйгээр амрахад хамгийн тохиромжтой байна. Амьдралынхаа тогтсон хэвшмэл дэг жаягийг эвдэхийн өмнө сайтар тунгаан бодох хэрэгтэй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хувь заяа урьдын адил таны тэсвэр хатуужил, зорилгодоо хүрэх тэмүүлэл, амьдралын зарчимдаа үнэнч эсэхийг шалгаж байна. Аливаа төлөвлөгөө, олон нийтийн харилцаа холбоо, хувийн уулзалт богино хугацааных байх бөгөөд цаашдаа санхүүгийн амжилт олох, албан тушаал ахихад тань сөргөөр нөлөөлнө. Шаардлагатай тохиолдолд зарим нэг зэмлэлийг залгих нь дээр. Зүүд зөнтэй байна. Хувцсаа бохирдуулах эсвэл ингэж зүүдэлбэл таагүй явдал болохын тэмдэг.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Сарын сүүлээр сэтгэлийн хөдлөл дүүрэн байна. Хачин этгээд үйлдлүүд, түрэмгий асуудалд орооцолдож магадгүй. Таны хийх алхам бол түрэмгий алхам биш. Эрсдэлтэй алхам бүү хий. Учир нь удахгүй шударга бизнес хийх тааламжтай цаг үе ирнэ.
АРСЛАН (7/23-8/22)
Хоолны дэглэм барихад танд маш хүнд байх болно. Сэтгэл санаа тааруу үед та амттай тостой зүйлийг ихээр идэж элгэндээ ачаалал өгнө. Элэг бөөр өвдөж ходоод өвчилж магадгүй. Ийм үед луувангийн эсвэл будааны шүүс уу. Ажил төрөл дээрээ албан тушаал дэвшиж магадгүй. Хариуцлагатай чанар, ажилдаа уран бүтээлчээр ханддагынхаа ачаар нэр хүндээ бэхжүүлж, удирдлагатайгаа харьцаагаа сайжруулж, санхүүгийн байдлаа дээшлүүлж чадна.
ОХИН (8/23-9/22)
Осолтой өдөр. Өнөөдөр та бусдын эрхшээлд орж магадгүй. Олонх нь үйл ажиллагааныхаа чиглэлийг эрс өөрчилнө. Зарим нэг нь хайр дурлалын шинэ харилцаа тогтооно. Энэ холбооноос та цаашдаа ихээхэн хамааралтай байна. Эрт бос. Эс тэгвээс өдөржин нойрмоглоно. Хүүхдүүд болон захирагсадтайгаа шударга харьц. Сүрдүүлгэд бүү авт, заналхийллээс бүү ай.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Гараг эрхэсийн нэлөөгөөр амьдралд тань олон өөрчлөлтүүд гарна. Тэд хурц гүйлгээ ухаантай, ажил хэрэгч шийдэмгий үндэслэлтэй маргаж чаддаг. Та юу хүссэндээ хүрч чадна. Гол нь замын дундаас бүү ухар. Гэхдээ таны замд олон саад бэрхшээл тулгарна. Үнэн хэрэгтээ танд тулгарч буй асуудлууд таныг хурцалж, залуустай хөл нийлүүлэн алхахад тусална. Томоохон өөрчлөлт хийх эсвэл мөнгө далд хийхэд таатай. Эргэн тойрных таныг хүрээлж буй хүмүүсийг удирдахад хялбар байна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өнөөдөр та өөрийнхөөрөө байж чадахгүй. Таныг сандаргасан, шийдвэр гаргахад төвөгтэй нөхцөл байдал үүснэ. Хэрэгтэй хүмүүстэйгээ уулзана. Сонирхолгүй яриаг хүчээр сонсох болно. Таны амьдралын сайн сайхан шалтгаалах харилцаанд орсон бол олон зүйлийг тэвчих хэрэгтэй болно. Дипломат арга барил, эв дүйтэй байхад суралц.
НУМ (11/22-12/21)
Та хэдий чинээ бусдад ихийг өгнө, төдий чинээ ихийг авна. Ямарч асуудлыг шийдэхдээ яарч сандрах нь алдаанд хүргэж, бодлогогүй үйлдэл гаргахад хүргэнэ. Харилцахад таагүй өдөр. Зөвшилцөлд хүрэх нь бараг үгүй байна. Дотоод эрч хүчний илүүдэл нь уур хилэн болж өөрчлөгдөнө. Идэвхтэй үйл ажиллагаанаас зайлсхий. Бэлэг бэлэглэх, өгөөмөр зангаа илэрхийлэх, өглөг тараах зэрэгт таатай. Хэрэв танаас ямар нэгэн зүйл гуйвал хүсэлтийг нь аль болохоор биелүүл. Дотнынхондоо цаг зав их гарга.
МАТАР (12/22-1/19)
Хуучин дурлал эргэн ирж магадгүй. Санаа алдах, ёолох нэг ч дууг өнгөрөөж чадахгүй тийм өр нимгэн өрөвчхөн болно. Сэтгэлийн хөөрлөө барь. Эс тэгвээс та нарын харьцаа муудаж олон түгшүүр дагуулж магадгүй. Хичээл зүтгэл гаргалгүйгээр хүнд асуудлыг шийдэж, харилцаагаа сайжруулна. Гол нь сэтгэл санааны хүч гаргасандаа харамсахгүй байх хэрэгтэй.
ХУМХ (1/20-2/18)
Од эрхсийн нөлөөгөөр оюуны чадвар өндөр болно. Дүрслэн бодох чадвар, ой ухаан, зөн билэг г.м. Энэ нь хүчин чармайлтыг багасгаж үр дүнг нэмэгдүүлнэ. Өөрийн авьяас чадварыг олон түмэнд харуулна. Таны ажил хэрэгч ба хариуцлагатай байдал нь удирдлагын магтаал сайшаалыг хүртэхэд хүргэнэ. Харин шинэ санаа нь орлогын үүсвэр олоход нөлөөлнө. Сэтгэл санааны нисэлт нь таны эрүүл мэндийн байдалд эерэгээр нөлөөлөх болно. Өөрийн сайн сайхан ядарснаа мэдэрнэ. Мөн настай хүмүүсийн эрүүл мэнд тавгүйтнэ. Багачууд хичээл номдоо хэт шамдсанаас ядаргаанд орж болзошгүй.
ЗАГАС (2/19-3/20)
Нөр их хөдөлмөрт тохиромжгүй өдөр. Суралцагсад олон удаа завсарлагаа авах хэрэгтэй. Санаандгүй хэлсэн үгээрээ түншийнхээ уур уцаарыг хүргэж болзошгүй. Удирдах эрхийг гартаа аваад ч та асуудлыг шийдэж чадахгүй. Бүх ажил хэргээсээ холдож хайрттайгаа амар. Магтаалын үг, анхаарал халамж зэрэг нь амрах төгс уур амьсгал бүрдүүлнэ. Од гаригс зөв зүйл руугаа тэмүүлж, хүрээлэн буй орчиндоо муу зүйлс хийхгүй байхыг зөвлөж байна.
URL: