Умард Солонгосыг пуужин харвасантай холбогдуулан тайван байхыг уриаллаа
Умард Солонгос лхагва гарагт дунд тусгалын “Мусудан” баллистик пуужин байж болох хоёр пуужин харвасантай холбогдуулан тайван байхыг холбогдох зарим улсуудад хандан Хятад улс уриаллаа.
БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин лхагва гарагт хэвлэлийн бага хурал хийхдээ “Солонгосын хойгийн байдал “эгзэгтэй бөгөөд ээдрээтэй” хэвээр байна” гээд, хурцадмал байдлыг дэвэргэх үйлдэл хийхгүй байхыг холбогдох улсуудаас хүсч, энх тайван болон тогтвортой байдлыг бий болгохыг уриалсан байна.
Умард Солонгостой хоёр талын харилцаагаа тогтвортой болгохын төлөө манай улс цаашид ч хүчин чармайлт гаргана гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Тэрбээр мөн “аль болох богино хугацаанд байдлыг намжаахын тулд хүчин чармайлт гаргахыг” холбогдох улс орнуудад уриалсан байна.
URL: