ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2016.06.23/

fcabc006cfcfe0e3f4b8464fb14fcf8fМОНГОЛ УЛСАД: өвчний шинэчлэгдсэн мэдээ:

Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд удаанбурхан өвчнөөр улсын хэмжээнд 154 хүн өвчилсөн нь өмнөх 7 хоногийн үзүүлэлтээс 44%-иар буурсан байна.  Улаанбурхан өвчнөөр өвчлөгсөдийн 59%-ийг 0-8 сартай хүүхдийн өвчлөл эзэлж нэмэгдэн, 15%-ийг 9 сараас 1 настай хүүхдийн өвчлөл эзэлж байна.

6 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 35 хүн хандсаны 7(20%) нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр хандаж, 3 нь хэвтэн эмчлэгдсэн байна. Гэрээр 9 хүнд зөвлөгөө өгч, одоо ХӨСҮТ-д 52 хүн хэвтэн эмчлэгдэж байгаагаас 8 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Томуу, томуу төст өвчин:

Амбулаторид суурилсан тандалтаар 151,031 хүн амбулаторид үйлчлүүлсний 3,970 (2.6%) нь ТТӨ-тэй гэж оношлогдож, томуу, томуу төст өвчин тогтвортой буурч байна. Лабораторид суурилсан тандалтаар 10 сорьц хүлээн авч шинжлэхэд бокавирүс 1 (6%), коронавирүс 1 (6%), аденовирүс 1 (6%) сорьцод тус тус тодорхойлогджээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

 


URL:

Сэтгэгдэл бичих