Отгон чуулганы сүүлийн өдрүүд хэрхэн үргэлжлэх вэ
УИХ-ын хаврын чуулганы түр завсарлагааны хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Тиймээс байнгын ажиллагаатай парламентын хуваарийн дагуу хуралдаж эхэлнэ. Энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдах хуваарь, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө гарсан байна.
Өнөөдөр Хуульзүйн, Аюулгүй байдал гадаад бодлогын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана. Байнгын хорооны хуралдаанаар Тахарын албаны тухай, Төрийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай зэрэг хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх аж. Харин маргааш уг хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх батлахаар төлөвлөсөн байна.
Дараагийн парламентын бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн сурталчилгааны ид үеэр хуралдаанаа үргэлжилж байгаа анхны тохиолдол гэдгээрээ энэ УИХ түүхэнд онцлогдох биз. Уг нь хуулиараа сонгуулийн жил УИХ санал хураалт явагдах өдрөөс 30 хоногийн өмнө өндөрлөсөн байх заалттай. Энэ удаагийн парламент улс төр нөхцөл байдлаас үүдэж сарын хугацаатай түр завсарлага авах захирамжийг УИХ-ын дарга З.Энхболд гаргасан билээ. Завсарлагааны хугацаанд УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн хүчнүүд бага хурлаа хийж, нэр дэвшигчдээ тодруулан, хуулийн дагуу сурталчилгаагаа өрнүүлж байна.
УИХ-ын даргын гэнэтийн захирамж УИХ-ын гишүүдийг төдийгүй олон нийтийг гайхшруулсан, тухайн үедээ. Сөрөг хүчин МАН-ынхан спикерийг захирамж гаргах УИХ-ын даргын зөвлөлд байлцуулаагүй хэмээн гэдийж байлаа. Завсарлагааны хугацаа дуусгавар болох үе нь сонгуулийн сурталчилгаа ид өрнөсөн өдрүүдэд тохиож байгаа. Тиймээс Улаанбаатар хотоос 1500 км хол алслагдсан аймгуудын сонгуулийн тойрогт нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүд чуулганы хуралдаандаа оролцож амжихгүй хэмээж байсан. Ер нь хөдөө орон нутагт байтугай нийслэлийн сонгуулийн тойрогуудад нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүд ч чуулганы хуралдаанд оролцоно гэж итгэхэд бэрх. Сонгуулийн биш хуваарьт өдрүүддээ хуралдаандаа оролцдоггүй эрхмүүд сурталчилгааны өдрүүдэд чуулганы танхимд суухаар Төрийн ордныг зүглэх үү. Үүний оронд нэр дэвшсэн сонгуулийн тойрогтоо ажиллан, иргэдтэй уулзаж, нэг ч болов сонгогчийн итгэлийг олохыг илүүд үзнэ.
Энэ парламентын гишүүдээс УИХ-ын сонгуульд 90 орчим хувь нь дахин сонгогдохоор нэр дэвшин өрсөлдөж байгаа. Су.Батболд, Ж.Батсуурь, Ц.Баярсайхан, Д.Дэмбэрэл, Ц.Дашдорж, Л.Цог, Ё.Отгонбаяр, С.Оюун, Ц.Оюунбаатар нарын 10 хүрэхгүй гишүүд нэр дэвшээгүй. УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй ч намын сонгуулийн штабаа ахлах хариуцлагатай үүрэг зарим гишүүнд оногдсон. Тухайлбал, УИХ-ын гишүүн Су.Батболд, Ё.Отгонбаяр нар МАН-ын сонгуулийн төв штабыг ахлан ажиллаж байна. Сааль сүүний цагаар саалиа орхиод явдаг эхнэр гэж байх уу гэгчээр сонгуулийн сурталчилгаа эрчимжсэн энэ өдрүүдэд штаб ахалж байгаа эрхмүүд Төрийн ордонд тухалж, хууль хэлэлцээд суух цаг зав байх уу.
Энэ парламент анх АН, МАН, ИЗНН, “Шударга ёс” эвсэл, бие даагчдаас бүрдсэн. Харин парламентын бүрэн эрхийн хугацааны сүүлийн жил “Шударга ёс” эвсэл задарч, ИЗНН-ын болон бие даагч гишүүд АН, МАН-д элссэн билээ. Өнөөдрийн байдлаар энэ парламентын бүтэц ерөнхийдөө АН, МАН-ын гишүүдээс бүрдүүлж байна. Учир нь ИЗНН-ын гишүүд АН-д элсэж, элсээгүй эрхмүүд нь тус намыг дэмжихээ илэрхийлсэн. МҮАН-ын гишүүдийн зарим нь АН-д элсэн Г.Уянга, Л.Цог, С.Ганбаатар нарын нам байгуулан тусгаарласан. МАХН-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН-д элсэж, О.Баасанхүү, Ц.Баянсэлэнгэ, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар нар л МАХН-ыг төлөөлж байна, парламентад.
Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдааныг үргэлжлүүлэхэд ирц бүрдэнэ гэж тооцсон юм билээ. АН-аас гадна МҮАН, ИЗНН-ын гишүүд нийлээд хуралдааны ирцийг бүрдүүлж, 51 хувьд хүрнэ. Хэрвээ гишүүд чуулганы хуралдаандаа оролцохгүй, ямар нэг шалтгаангүйгээр тасалсан тохиолдолд АН-ын дарга З.Энхболд УИХ-ын даргын хуваарь ямар нүүдэл хийхээ хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Учир нь тэрбээр аль тойрогт ямар намаас нэр дэвшиж байгаа хэн гэдэг эрхэм хуралдаандаа ирэхгүй байгаад чуулганы индэр дээрээс зарлан мэдэгдэнэ. Чуулганы хуралдаандаа оролцохгүй байгаа эрхэмд дахин итгэл үзүүлж болох уу гэдгийг ч сонгогчдод дайхаа мэдэх биз.
Ямартай ч өнөөдрөөс УИХ-ын чуулганы үйл ажиллагаа үргэлжлэн явагдах нь. Энэ парламентын бүрэн эрхийн хугацааны отгон чуулганы сүүлийн өдрүүдээ “нэг ангийнхан” хэрүүл уруул, хагарал тэмцэлгүй найрсаг өндөрлүүлээсэй билээ.
Н.Энхлэн Эх сурвалж: Shuud.mn http://www.shuud.mn/content/read/470002.htm
URL: http://www.fact.mn/276366.html
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Nutgiin duudee amjilt husey
Залуучууд бүгд дэмжиж байна бүгдээрээ нийгэмдээ гэрэл асаацгаая
сэтгэл нь сүү шиг эмэгтэй энэ хүн төрийн түшээ бовол эгэл ардад мөн ч хэрэгтэй юмсан амжилт хүсье
Шударга, зөв бодолтой эмэгтэй шүү. АН гарсан эмэгтэйчүүдийн ганц гайгүй нь. Дэмжих хэрэгтэйдээ.
Улс төрд хатаагдсан 20 жилийн туршлагаа Улс түмнийхээ төлөө зориулахад би БЭЛЭН! гэж хэлсэн байна ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэж байгаа шүү.
Сайн оюутан хөтөлбөр манай боловсролын салбарыг дэлхийн жишигт дөхүүлсэн бас нэг алхам болсон байна лээ
Авъяас хөтөлбөрийг хэрэгжүүлснээр манай дүү өөрийн сонирхдог уран нугаралтаар амжилттай хичээллэж байгаа энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн танд баяраллаа
Энэ Ургамалцэцэг өөрөө багш хүн болхоороо хүүхдүүдийн боловсролд их анхаарах юмаа
За журмын нөхөрт амжилт ялалтыг хүсье. Ялалт байгуулаад УИХ-ын гишүүний эрхээ аваад ирээрэй.
Эмэгтэйчүүд бол хүүхэд хөгшдөд анхаарал халамж тавьж чаддаг мэдрэмжэй хүмүүс
Ирээдүйгээ боловсролтой хүмүүс л цогцлоож чадна
Эмэгтэй хүн бүр өрх гэрийн асуудлыг сайн ойлгодог шигээ улс орны удирдах асуудлыг бас сайн ойлгодог гэж үг байдаг даа
Боловсролын салбар гэгээлэг, гэхдээ асар өндөр хариуцлага хүлээсэн салбар. Дэлхийн 200 улстай монгол хүн харилцаж, хамтарч чадах эсэх өрсөлдөх чадвартай холбогдсон глобаль хэрнээ хүний хувь заяаг шийддэг хувьч, аминч салбар. Ийм чухал албанд Ардчилсан нам хамгийн туршлагатай, хамгийн сайн боловсорсон хүмүүсээ төрийн түшээ болгон илгээсний нэг нь Б.Ургамалцэцэг байв.
Ухаантай хүүхэн байна өө өөрийнхөө хйиж байгаа ажилаараа бахархаж байж амжилтанд хүрнэ шүү дээ
Ардчилсан намаа ялалтанд хөтлөх, Ардчилсан улсаа хөгжүүлэх хүчтэй баг байгаарай
Өндөр боловсрол эзэмшсэн хүн хөгжлийг зөвхөн өөртөө хадгалдаггүй бололтой. Боловсрол, соёлын үрийг монгол нутагт тарих ёстой энэ санаа зөв шүү
Боловсролын салбарынхан хүүхдүүдээ их дэмждэг болжээ.
Зөвхөн боловсролын салбар гэлгүй хөдөө орон нутагт амьдардаг иргэдийн санал хүсэлтийн сонсож шийдэл гаргасан.
Зөв монгол хүүхэд хөтөлбөр хэрэгжүүлсэн нь зөвхөн эрдэм мэдлэг боловсрол олгохоос гадна хүүхдүүдийн хүмүүжил эцэг эхийн оролцоог идэвхижүүлэн харилцан хамтын ажиллагаатай болсон.
Зөв хүн шүү дэмжиж байна
Энэ сонгуульд ЗААВАЛ ялалт чинийх байх естой шүү. Эмэгтэйчүүдын бүх саналыг авах хэрэгтэй.
Дундговь нэг мандаттай ч УИХ-д наанадаж 4 эрхмээ суулгах нь гарцаагүй боллоо. Б.Наранхүү, Б.Ургамалцэцэг, Д.Эрдэнэбат, Б.Саранчимэг. Тэгэхлээр Дундговь УИХ-ын лобийг эзэгнэн мандах нь байна шүү
Дээд боловсролын салбар ЮНЕСКО-с баталсан стандартад нийцэж эхэлсэнд залуу хүний хувьд их баяртай байна.
demjij bn
Дуу хуурийн өлгий Дундговь нутгийн охин юм байна ш дээ
Манай залуучууд хүүхдүүд их ном уншдаг болжээ. Талбай дээр болсон өдөрлөгөөр асар их оочир дараалал үүссэн байхын хараад бахархах сэтгэл төрсөн шүү.
Төр түмнээ түших их ажилд нь амжилт хүсье
Эмэгтэй хүний нягт нямбай зан байгаа учираас ялнаа ялна
Сайн оюутан өөрөө зээлээ авч тэтгэлэгт хамрагддаг болсноор би сургалтынхаа төлбөрийг сурж төгсөөд төлөх боломжтой болсондоо баяртай байна.
Ардчилал эхэлсэн үеэс л үзэл бодолдоо тууштай нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн тууштай шударга зарчим ч бүсгүй дээ.
ажилдаа томилогдоод удаагүй дэд сайд нар салбар салбарынхаа асуудлыг сөхөж эхэлжээ. Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг амралтын өдрүүдэд орон нутгийн боловсролын байгуулагуудад ажилласан байна
Ардчилсан намыг анхны эмэгтэй гишүүдийн нэг бүсгүйг дэмжинээ
Demjij yavdagshuu amjilt husie
СХД-ийнхэн Ургамалцэцэгийг дэмжиж байна
Оюутан бидэнд “Сайн Оюутан” хөтөлбөр маш их таалагдсан
сэтгэл судлалын багш мэргэжилээр төгссөн юм чинь иргэдээ ойлгох нь аргагүй юм байна.
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Ургамалцэцэг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн нийгмийн асуудал хариуцсан зөвлөх болсон. Баяр хүргэе.
Дэмжинэ ээ. Тэрбишдагваас арай дээр
доромжлох тусам долоон од шиг гялалзанаа гэж гялалзаад байгаарай
Багш хүний сэтгэл шингэсэн “Эрдэм боловсролтой Монгол хүн” хөтөлбөр цэцэглэж эхлэж байна даа
Хүүхэд харах үйлчилгээ хэрэгжсэнээр би ажилтай орлогтой болсон. Танд баярлалаа
ургаадаа амжилт хүсье. чи шүү!
Хамтын тэтгэврийн хууль батлуулах ажил байлаа. Насаараа хамт амьдарсан хоёр хөгшний нэг нь ойчоод өгөхөд насаараа төлсөн тэтгэврийн даатгалыг нь үлдэж хоцорсон нөгөө нь авч болдог буянтай ажил байна даа
amjilt husii mundag shuu ta
Сургалтын төлбөрөө 5 хувийн зээлээр төлж болдог болсон шүү дээ
Сурагчдын дүрэмт хувцасыг санаачилж хэрэгжүүлсэн нь янз бүрийн амьдралтай айлын хүүхдийг баян ядуугаар ялгавардахгүй зөш шийдэл болсон.
ЗӨВ ШҮҮ
боловсрол, гадаад харилцаа, эрүүл мэнд, эдийн засаг гээд бүхий л чиглэлд амжилттай яваа бүсгүй шүү
Urgamaldaa AMJILT husey
маш хэрэгтэй хөтөлбөр баына лээ
Хамтын тэтгэвэр нөхөж авах боломжтой болсон нь манай аав ээж 2рт их таалагдаж байгаа
Хамтдаа хөгжинөө
тэртээ тэргүй монгол түмэн өөрийг чинь сонгоно
Сайн хашаа төсөл хэрэгжсэнээр гэр хороолол ч сайхан болж байна даа байшин хорооллоос дутхааргүй…
Зорисон ажилдаа тууштай тэмцдэг мундаг хүн юм байна
Б.Ургамалцэцэг 2008 оноос эхлэн Ардчилсан намын “гал тогоог барилцсан”, тэр хэрээрээ хат туршлага суусан улстөрч эмэгтэй
Сурах сургах аргыг шинэчилж хүүхдүүд өөрсдөө хөгжих боломжийг нээж өгсөн нь манай боловсролын салбарт том шинэчлэлт болсон байна.
Адилхан эмэгтэй хүн болхоор дэмжиж байна. Амжилт хүсье.
Urgamaltsetseg garnaa garna asuudalgvi
хөдөө орон нутгийн сургууль цэцэрлэгийн асуудлыг шийдхээр ажиллаж байгаад нь амжилт хүсье
Сургалтын төлбөрөө өөрөө төлж эцэг эхийнхээ ачаанаас бага ч болов хөнгөвчилж байгаадаа баяртай байна.
Аз жаргалтай хот болноо, өрнөөс өндийх цаг нь болсон
бүү шантар чиний ард ард тэмэн бид байна
ихийг бүтээгээрэй
330 сумийн залуучуудыг Удирдлагын академид сургаж мэплэг боловсролыг нь нэмэгдүүлсэн сайхан ажил болсон байна.
Залуус бид нар энийг л дэмжээд өгөх хэрэгтэй байгаа юм даа
улам эрч хүчтэй байгаарай бид чамайг дэмжинээ амжилт хүсье
АН намд хийсэн юм их хийх ажил ч их бий
нүдэнд үзэгдэх ажлуудыг Ардчилсан намын Засгийн газрууд хийж чадсан энэ үнэн ш дээ
Элсэлтийн ерөнхий шалгалтыг цахимжуулсан нь арын хаалга байхгүй шудрага болсон
МУНДАГ шүү манай эгч баяр хүргэе. БУЯНТАЙ ҮЙЛС дэлгэрэх болтугай
Мэдлэг боловсролтой, тууштай хүн шүү дээ
СХД-ийн 30, 31-р хороог Ургамалцэцэг санаачилж байгуулсан юм байна. Мундаг байна ш дээ тэр олон айл өрхийг хаягжуулж хороотой болгоод
Сурагчдын баян хоосны ялгааг тэгцвэржүүлсэн ургаадаа баяраллаа
СХД иргэн таны сонголт мэргэн байх болтугай.
Удирдлагын академид сумын залуучуудыг сургаж мэдлэг боловсролыг нэмэгдүүлсэн. Ажиллах боломжийн улам боломжтой болгосон доо
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДАВАЛГААЛЛАА. Өнгөрсөн 4 жилд 127 цэцэрлэг, 79 сургууль, 39 дотуур байр, 33 спорт заал шинээр барилаа. Зөвхөн Улаанбаатарт шинээр баригдсан сургуулийн тоо өмнөх 4 жилээс 3 дахин нэмэгджээ. Удахгүй өглөө, өдөр, орой хичээллэдэг 3 ээлж халагдана гэж байна шүү илүү ихийг хийж бүтээгээрэй.
ЕБС-ийн багш нар туршлага судлахаар БНСУ-г зорьсон нь Монгол Улсын БШУЯ-ны хувьд ч тэр, АПСЕЮ-гийн хувьд ч сорилт, бас амжилт юм.
боловсролын салбарын туршлагатаи хүнииг сонгох шаардлагатаи.тиимээс ургамал цэцэгииг дэмжинэ.
URGAMALTSETSEGtee amjilt husii ih ym hiisen hun shuu oshoo olon zuil hiigeerei
taniig ikh zuil hiine gedegt itgeltei bn.
урагшаа эмэгтэйчүүдээ
Хүүхдүүдэд маань авъяасаа нээх боломж олгосон танд баяраллаа
Боловсролоор дараагийн үеэ зөв бэлдэж байгаа нь яамай.
Ардчилсан нам төр нь иргэнээ дээдлэх, хүн төвтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх “Монгол Хүн 2020” хүний хөгжлийн цогц хөтөлбөрийг боловсруулж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго үндсэн санаа нь Эрх чөлөөтэй, Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Ажилтай орлоготой, Аюулгүй орчин бүрдүүлэх юм.
Амжилт сонгуулийн сурталчилгаанд Тань Явах юмсан
Одоо цаг оюутнуудад илүү их боломжуудыг олгож дэмжиж бна..Залуус өөрсдөө хичээх л үлдлээ..
Шантрах хэрэггүй шүү. Амжилт
Сайн хүний удмыг залгахаар төрсөн жинхэнэ Урнамалцэцэг
Ард түмэн хүчтэй гэдгийг харуулах болноо
АН-ч их юм хийж байна даа нүдэн дээр л ил харагдаад
Khiisen ajil, khiikh ajlaaraa ursulduh songuul shuu dee amjilt
нутгийн бүсгүйд амжилт хүсье , онцолход Ургамалцэцэг нь зорьсон ажил үйл хэрэгтээ тууштай шаргуу хүн , шудрага улс төрч гэдгийг нэг сургуульд хамт сурч байсных мэдэх юм . Сонголтоо зөв хийгээрэй Ургамалцэцгийг дэмжээрэй Сонгино хайрханчуудаа
Манай нутгаас УИХ-д нэр дэвшиж байгаа анхны улстөрч эмэгтэйг дэмжиж байна
Танд амжилт хүсье. Заавал гараарай. Заавал өөрчлөөрэй.
Амжилт=Ялалт
“Үг хэлэх цаг олдоно, дуугүй байлаа гээд хүн бүтэж үхдэггүй юм. Энэ их гоё үг юмаа хүмүүсээ
Адилхан эмэгтэй хүн ш дээ дэмжинээ
Эмэгтэйчүүдээ дэмжинээ амжилт