“Ар Монголд орчин үе үгүйлэгдэнэ” номын дебаат
“Цахим өртөө” холбооны зарим гишүүд номын дебаат байнга өрнүүлж байхаар шийдээд байна. Ингээд эхний удаад доктор Молор-Эрдэнийн “Ар Монголд орчин үед үгүйлэгдэнэ” номыг сонгон авчээ. Хэлэлцүүлэг “Цахим өртөө” холбооны дотоод сүлжээгэр өрнөж байгаа бөгөөд эрхэм уншигч та мөн сэтгэгдлээ бичин дебаатанд оролцох боломжтой. Ингээд хэлэлцүүлгийн эхлэлийг “ЦӨ”-гийн гишүүн И.Цэрэнхүү тавьж байгааг болгооно уу.
Даяар Монгол онлайн
Номын дебаат үзэхээр, бас биечлэн оролцохоор хуран цугласан андууд, гишүүд, ноёд хатагтай нарын амрыг асууж гүнээ хүндэтгэн ёсолж байгааг хүлээн авч соёрхоно уу!
Суурь ухааны үе үеийн суу билэгт мэргэдийн сургаалийг, ѳнѳѳгийн байсан байгаа, болох болохгүй, бүтэх бүтэхгүйн заагт авчран шүүн тунгааж, итгэл сэтгэлээр хѳлѳглѳн мэдлэгийн оргил ѳѳд тэмүүлэн ѳгсч, ѳѳд авирч, ѳндѳрт мацаж яваа эрдмийн анд С.Молор-Эрдэнэ танаа мэхэсхийн ёслоё!
АР МОНГОЛД ОРЧИН ҮЕ ҮГҮЙЛЭГДЭНЭ.
Энэхүү чамбай боловсрогдсон бичил бүтээлээр хийх НОМЫН ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭН үмдсэндээ эхэлж байна. Урьтал болгож, энэ товхимолын талаар ямар бодолтой явдгаа цѳѳн үгээр илэрхийлэхийг хүсч байна.
1. Гүн ухаанаар оролддог монголын судлаачдын ѳмнѳ шинэ асуудал гаргаж тавьсан нь энэ бүтээлийн ач холбогдол мѳн.
2. Кантийг ишилж, Фрэйдийн зохиомжийг дуурайсан энэхүү бүтээл гутрангүй талдаа ч гэсэн гутрангүйн үзлийг номлоогүй гэж баттай хэлнэ. Харин маш их үгүйсгэлтэй юм. Хегелийн диалектик хѳгжлийн зарим хуулийг сѳрсѳн, буддын гүн ухааныг үгүйсгэсэн нь агуулга талаасаа таалагдсангүй. Ийм үзэл бодлоос бодит үнэнийг олно гэхэд бэрх, бараг эрээгүй нь дээр. Мянган асуулт тавьж хоёр мянган ҮГҮЙгээр хариулт ѳгсѳн нь гайхал тѳрүүлэв.
3. Монголын нийгмийн дунд газар авсан хийрхэл, халуурал, томрох ѳвчнийг сѳрѳн зогссон нь энэ бүтээлийн гарцаагүй эерэг тал. Юу ч үгүй байж битгий томроод бай гэж зоригтой дуугарч буй хүн тийм ч олон биш, миний мэдэж байгаагаар бол С.Молор-Эрдэнэ, Чойрийн баларсан хийдийн суурин дээр 4 жил нийгмээс ѳѳрийгѳѳ тусгаарлсан лам залуу хоёр л байх шив дээ.
4. Энэхүү бэсрэгхэн товхимолыг унших тутам ямар нэг үзлийг тулгаад байгаа нь мэдрэгдэж байна. Нилээд үзэл сурталжсан гүн ухааны илтгэл гэх гээд байна л даа. Хуралд тавих илтгэлээ нэмж хачирлаад номорхуу юм болгочихсоноо ѳѳрѳѳ ч нуугаагүй, гэхдээ гол нь ном мѳн бишдээ биш, улс тѳрийн ямар нэг хѳдѳлгѳѳний хѳтѳлбѳрийн онолын үндэс юмуу даа гэсэн бодол тѳрѳѳд байгаад оршино. Нэг үгээр хэлэхэд БАНТАН!
5. Эль бүтээлд урьд нь хэн ч хэлж байгаагүй гойд сонин санаанууд, бас нотолгоогүй баталгаанууд, гашуунчиг үнэний тайлбарууд зѳндѳѳ. Ѳѳрийн бодлыг тулгасан, нэгэнт хэвшиж тогтсон томьёоллуудыг үгүйсгэсэн юмнууд ч мундахгүй.
……….иймэрхүү нааштай болон сул талыг ѳѳрийн ажигласнаар жагсаахад наяад зүйл болж байна. Иймэрхүү зүйл аль ч бүтээлд байдаг л юм. Гэхдээ нэг зүйл онцгой анхаарал татсан, юү вээ гэхээр, гүн ухааны томьёоллыг нийгэм зүйгээр дамжуулан үзэл суртал руу реэкспорт хийхийг оролдсон явдал. Энэ бол хэт зоригтой алхам, гэхдээ ингэж болдог эсэхийг болхи бивээр сайн ухаарахгүй юм байна.
Миний хувьд, монгол улс формацийн онолоор феодлын нийгэмд байгаа гэдэгтэй санаа нийлэхгүй, агуу Хегелийн томьёолсон диалектик хѳгжлийн 3 хуулийн 2 ы нь, хѳгжлийн зарчмуудыг бүхэлд нь үгүйсгэсний эсрэг байгаа, бас монголд модернсоциал байгуулахын эсрэг байгаа болохоор баруун жигүүр таарна гэж үзэж сонгон авлаа. Тэгээд ч зүүн жигүүр надад хүндэднэ. Гурван жигүүр гэж байдаггүй болохоор мэтгэлзэгч талд маань зүүн жигүүр ногдох шив дээ.
Халз мэтгэцээний эхний сэдвийг ИРГЭНШИЛ гэж урьд нь хэлж байсан ёсоороо орууллаа.
ИРГЭНШИЛ.
Суурь ухааны томъёолол. Дэндүү ѳргѳн хүрээтэй, зохиогчийн тѳсѳѳлж байгаагаас хавьгүй ЕРѲНХИЙ ухагдахуун. Бас СОЁЛ ИРГЭНШИЛ, ИРГЭНЧЛЭЛ, ИРГЭНИЙ НИЙГЭМ, ИРГЭНШҮҮЛЭХ, ИРГЭНИЙ БҮРТГЭЛ МЭДЭЭЛЭЛ…гээд орон зайн хувьд тусгайлан гарсан ТОДОРХОЙНУУД байна. Хегелээр бол ТОДОРХОЙ нарийсан хѳгжсѳн ч ЕРѲНХИЙДЭЭ агуулагдсаар байх болно. ИРГЭНШИЛ нийгмийн хѳгжилд СОЁЛ ИРГЭНШИЛ, хүн ам зүйд ИРГЭНЧЛЭЛ, улс тѳрд ИРГЭНИЙ НИЙГЭМ, статистикт ИРГЭНИЙ БҮРТГЭЛ… гээд тодорхой болон салж байна. Зохиогч ИРГЭНШИЛ гэсэн ухагдахууныг социологид зѳѳвѳрлѳж СОЁЛ ИРГЭНШИЛ гэсэн сайхан монгол томьёоллыг бүхэлд нь үгүйсгээд шууд улс тѳр рүү реэкспорт хийсэн байна. Бүх тодорхойг нийгэмчилж бүхэлд нь ерѳнхий болгох бодолтой юм байна. Би ингэж ойлгож байна, тэрнээс эрдэмтэн хүний хэл хальтирсан юмуу эсвэл бүлтэрсэн гэж ойлгохгүй байна. Товхимолын 145 талаас харна уу!
СОЁЛ ИРГЭНШИЛ гэдэг ухагдахуун гайхалтай оносон, монгол хэлэнд хэвшсэн сайн томьёолол. Барууны аль ч хэлэнд ийм үг байхгүй, монгол хэлний баялаг, гайхамшигийг давхар харуулж байдаг тухай би олон удаа бичиж байсан, одоо ч хэлж байна. Энэ үгийг үгүйсгэх үндэслэл гарахгүй. Ер нь манай залуу эрдэмтэд хос үгтэй томьёоллоос жийрхдэг тал ажиглагддаг, холбоонд ч тийм үзэлтэй андууд бий л дээ. ОРЧИН ҮЕ, ЭРХ ЧѲЛѲѲ…ганц үгээр яаж хэлэх юм бэ! Оролдоод ч хэрэггүй. Хэлний магнаатууд, Саруул-Эрдэнэ доктор энэ дээр дуугарах байлгүй дээ.
Монгол улс иргэний ардчилсан нийгэм байгуулж байгаа, соёл иргэншил тѳлѳвшүүлж яваа орон гээд яриад байгаа. Харин зохиогч маань энийг сонсохыг ч хүсэхгүй байгаа нь илт. Формацийн онолыг баримтлагч хүн гэдэг талаас нь ойлгохыг оролдож л байна л даа. Гэхдээ хичнээн шинэ хэлбэрээр ч гэлээ одоо манайд социалыг эргүүлэн авчирна гэхээр нэг л буухгүй байна даа!
Мэтгэлцэгч таныг сонсоё!
Хүндэтгэсэн
И.Цэрэнхүү
URL: