Иргэний үнэмлэхгүй ч сонгууль өгч болно

1201603101457590222_700x700Улсын бүртгэл статистикийн газар иргэний үнэмлэх дахин хэвлүүлэх, шинээр авах захиалгад дарагджээ. Гэхдэээл иргэний үнэмлэхгүй байсан ч сонгуульд оролцох эрхтэй юм байна. Учир нь сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр санал авах байранд урьдчилсан хүргүүлсэн бөгөөд иргэн хуруугаа уншуулаад сонгогчдын нэрийн жагсаалтад байвал саналаа өгөх боломжтой юм байна. Мөн иргэний цахим үнэмлэхээ хаяж гээгдүүлээд санал хураах өдрөөс өмнө авч чадаагүй иргэд цахим машинаас авсан лавлагаагаар саналаа өгч болох юм. Харин шилжилт хөдөлгөөн хийсэн иргэн заавал иргэний цахим үнэмлэхтэй байж саналаа өгнө.


URL:

Сэтгэгдэл бичих