ЭМШУИС-ийн сургалтын орчин хангалтгүй байна

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн сургалтын хөтөлбөрт Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны боловсролын холбооны шинжээчид хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.

Тус үнэлгээгээр сургалтын хөтөлбөр болон багш нарын чадвар сайн гэж үнэлэгдсэн бол сургалтын орчин болон оюутны идэвх чармайлтыг хангалтгүй гэж үзсэн байна.

Олон улсын анагаах ухааны боловсролын холбооноос гаргасан стандартад нийцсэн эсэхийг тодорхойлох аж. Дээрх хөндлөнгийн үнэлгээг хийхээр АНУ, Австрали, Япон, Өмнөд Солонгос зэрэг Ази, Номхон далайн баруун бүсээс хүрэлцэн ирсэн найман шинжээч ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар ЭМШУИС-д 11 мянган оюутан суралцаж байгаагийн 80 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна.


URL:

Сэтгэгдэл бичих