Барьцаалсан хүнийхээ картаар ШОППИНГ хийж байжээ
Мунзуй хочит Г.Нямдорж бүхий бүлэг этгээдүүд өнгөрөгч сард “Т” гэгч иргэнийг 10 хоногийн турш барьцаалж, их хэмжээний мөнгө дээрэмдэж байсныг үйлдэл дээр нь баривчилсан. Тэгвэл уг гэмт хэргийн хамсаатан С.Мөнхбат гэгч нь нийгмийг цочроосон гэмт үйлдэлдээ өөрийн эхнэр “Б” -г оролцуулсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. С.Мөнхбат нь барьцаалагдсан этгээдийн Unionpay картыг эхнэртээ өгч ШОППИНГ хийлгүүлж байсан тухай эх сурвалж мэдээлсэн байна.
Хэргийн тухай эргэн сөхвөл “2016.5.15-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гарсан иргэн “Т” тухайн өдрийнхөө оройн 19 цагийн үед төрөх дөхсөн, тулгар биетэй эхнэртээ хандаж “Би чамаас салмаар байна, намайг эрж хайх хэрэггүй..” гэх зэргээр урьд өмнө нь хэлж байгаагүй элдэв үгтэй мессежүүдийг бичиж эхэлсэн байна. Удахгүй төрөх хүүхдээ тэсэн ядан хүлээж байсныг нь мэдэх эхнэр нь олон хоног эргэж ирэхийг нь тэвчээртэй хүлээсэн ч 10 хоногийн дараагаар таагүй зүйл болсныг гадарлажээ. Ийнхүү хуулийн байгууллагад хандахад ЭЦГ-н бие бүрэлдэхүүн шуурхай ажилласны үр дүнд иргэн Т-г барьцаалан хорьж байсан Мунзуй хочит Г.Нямдорж, С.Мөнхбат нарыг үйлдэл дээр нь баривчлан, цагдан хорьсон юм.
Яллагдагч Г.Нямдорж, С.Мөнхбат нарын цагдан хориог сунгах эсэх асуудлыг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хэлэлцэн цагдан хориог 14 хоногоор сунгасан. Тэгвэл өнөөдөр буюу 06 сарын 23-ны өдөр яллагдагч нарын цагдан хорих хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болно. Шунахайн сэдлээр онц их хэмжээний мөнгө нэхэж, бусдыг барьцаалж нийгмийг цочроосон гэмт этгээдүүдийг цагдан хорих хугацааг сунгах эсэх эрх нь хуулийн дагуу зөвхөн шүүхэд л байдаг юм байна.
Хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх мэдээллийг бид эргэн мэдээллэнэ.
FACT.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
iim amitan busdiig gutgej doromjilj bga sh deee nomtoibayariig yanz bureer gutgeed baisan uuruu jinhene nuur tsaraigaa haruulj bna da
Novsh niigmiin hog shaar ehner ni bas ya bolod l enemtei suusan zasrahgui gemt gulug