Цахилгаан шатанд 25 хоносон цогцос
Онцгой байдлынхан Туркийн олон давхар байшингийн цахилгаан шатнаас тэнд бараг бүтэн сар хэвтсэн нэгэн талийгаачийн цогцсыг олжээ. Уг байшингийн нэгдүгээр давхарт байрлах хүнсний дэлгүүрийн эзэд ялзарч муудсан махны үнэр ханхлаад байна гэсэн гомдол гаргаснаар 61 настай Мустафа Ахмет Текдоганы цогцсыг илрүүлсэн байна. Хүмүүс тэр эвгүй үнэр нэгэн сууцнаас үнэртээд байна гэж бодсон аж.
Онцгой байдлынхан тэр сууцны хаалгыг эвдэж ортол хэн ч байгаагүй гэнэ. Яг үнэндээ бол тэр үнэр цахилгаан шатны хонгилоос гарч байжээ. Онцгой байдлынхан тийш нэвтэртэл гацсан цахилгаан шатан дотор үхсэн хүн хэвтэж байв. Тэр хүний цогцос тэнд дор хаяж 25 хоног болжээ.
Талийгаач ганцаараа амьдардаг байсан учраас хэн ч түүнийг эрж сурсангүй. Талийгаач гар утас хэрэглэдэггүй байсан бөгөөд биеийн байдал нь тааруу байсан учраас чангаар хашгирч, тусламж эрж чадаагүй байна. Тэрбээр 1999 онд болсон газар хөдлөлтийн үеэр гэр бүлийнхнээ алдсан учраас сэтгэцийн өвчтэй болсон байжээ. Эх сурвалж www.wikimon.mn
URL: