Өвгөн дипломатч улсынхаа нэрийг “хар тамхитай xутгаж орхилоо”
Манай улсад “хар тамхи”-ны тодотголтой хэргүүдэд залуус ихэвчлэн өртөж байсан бол энэ удаад төр барилцаж буй эрхэм орооцолдсон хэрэг гарлаа.
Энэ сарын 18 буюу өнгөрөгч бямба гаригт Украйны хил дээр Монгол Улсын дипломат паспорттой хоёр хүн саатуулагдсан тухай эх сурвалжууд мэдээлсэн. Тэд “Монгол Улсын дипломат паспорт, дипломат ачааг саадгүй нэвтрүүлэхийг хүссэн” Москвa дахь Монгол Улсын Элчин сайдын яамны албан бичигтэй ачаа тээвэрлэж явжээ. Гэвч Украйны хилийн албанд “хууль бус ачаа тээвэрлэж яваа” гэсэн мэдээлэл ирсэн байна.
Уг мэдээллийн дагуу шалгалт хийхэд найман хайрцаг бүхий тамхи илэрчээ. Гэхдээ хайрцаг бүрийн дээр “энэ сарын 29-ний өдөр Монгол Улсын Их хурлын сонгуулийн ажлын материал, техник хэрэгсэл” гэсэн тэмдэглэгээ байсан нь улсынхаа нэрийг хүртэл шороотой хутгаад авав.
Ачаанд нийтдээ 29145 пачек /боодол/ Украйны үйлдвэрийн тамхи байсныг хилийн албаныхан хураан авч, Монгол Улсын дипломат паспорттой хоёр хүнд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэгвэл энэ хэргийн талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн олон нийтэд мэдээдэл өглөө.
Уг хэргийг Гадаад хэргийн яамнаас нягтлаж үзэхэд Будапешт дахь Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр уг хэрэгт холбогджээ.
Д.Дөхөмбаяр нь Худалдааны яамны харьяа “Техникимпорт”, “Монголимпекс” нэгдэлд ажиллаж байгаад 2004-2007 онд Будапешт дахь Элчин сайдын яаманд томилогджээ. Мөн тэрбээр 2011-2015 онд тус улсад дахин томилогдоод 2015 оны наймдугаар сараас өндөр насны тэтгэвэрт өөрийн хүсэлтээр гарсан байна.
Түүнтэй хамт явсан иргэн нь Гадаад хэргийн яам болон аль нэг Дипломат төлөөлөгчийн газарт ажилладаггүй хүн аж. Хар тамхин дээр наасан “дипломат шуудан” гэх наалт нь Монгол Улсын Гадаад хэргийн яам, хилийн чанад дахь аль ч Дипломат төлөөлөгчийн газарт хэрэглэгддэггүй, хуурамч бичиг байсан нь тогтоогджээ.
dorgio.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
дөхөмбаярын дипломатч гэж юу байсийм. Шуналтай хар п…а.