Бороо барилгын компаниудын чанарыг “шалгалаа”

71fae14e196290905c59b645dd25ada9Нийслэл хотод үргэлжилсэн бороо орж, үер усны аюул нүүрлэж болзошгүй гэдгийг ус, цаг уурын хүрээлэнгээс сэрэмжлүүлсээр байгаа. Тэгвэл бороо барилгын компаниудын ажлыг шалгаад авлаа гэхэд буруутахгүй нь ээ. Тухайлбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах 53-р байрны дээврээс борооны ус нэвтэрч, нэг орцны таван айл усанд автав.

Тодруулбал, тус таван давхар орон сууцны дээврийг засварлаж байсан ”ЭсТи” компани ажлаа дутуу орхисноос борооны ус гоожиж, нэгдүгээр давхрын айлд хүртэл нэвтэрчээ. Оршин суугчдын хэлж буйгаар агааржуулагч хоолой байршуулах ажил хийх явцдаа дээврийг цөмлөсөн аж. Ус алдсанаас шалтгаалж таван айл хохиорол амсаад байна.

Мөн Хан-Уулд дүүрэгт байрлах “Хүннү молл” төвийн дэргэдэх “Шинэ өргөө” хотхонд дусаал гоожиж, өмнөх өдрүүдийн салхи шуурганд хана тааз нь цууржээ.

 

Угтаа бол тус хотхоныг иргэдэд худаалдахын тулд “Манайх европын технологоор үйлдвэрлэсэн. Хамгийн чанартай, төв замд ойр” хэмээн зад рекламддаг. Гэтэл барилгын үнэн төрх нь нэг өдрийн борооноор танигдаж байна уу даа.

Энэ мэтчлэн барилгын компаниудын дутуу, дулимаг, чанар стандартад нийцээгүй орон сууц барьж байгаа нь харамсалтай. Иргэд байр худалдаж авахдаа өвлийн дэн хүйтэн эсвэл зуны усан бороотой өдөр худалдаж авдаг болох уу. Ийн хэлэхийн учир нь өвөл дулаан, тохилог гэсэн байрууд нь мөн чанартаа халаалтын доголдолтой, халуун ус ирдэггүй гээд олон асуудал дагуулдаг нь нууц биш. Зун нь ингээд усанд автаад байвал яаж амьдрах болж байна.

dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих