Glastonbury рок-фестиваль дээр хүн амьдаараа шатжээ

xw_1269782Европын томоохон рок-фестиваль болох Британийн Glastonbury дээр эмгэнэлт явдал тохиолдсон байна. Хөгжмийн наадмын нэгэн оролцогч амьдаараа шатжээ. Уг эрийг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн боловч түлэнхийн шархаа даалгүй нас барлаа гэж Independent-д мэдээлсэн байна.

Хөгжмийн наадмыг зохион байгуулагчдын зүгээс болсон хэрэг явдалтай холбогдуулан ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд харин британийн хэвлэлүүд Бирмингем дэх хатан хаан Елизаветын эмнэлэгт өвчтөнийг хүргэсэн нисдэг тэрэгний зургийг нийтэлсэн аж.

Сэтгүүлчдийн таамаглаж буйгаар, нас барсан эр наадмын тайзны техникчдийн нэг байсан бололтой. Рок наадам өнөөдөр эхлээд тав хоног үргэлжлэх юм байна.

 

Д.Мигаа

Эх сурвалж: ZONE.MN


URL:

Сэтгэгдэл бичих