Хан-Уул дүүрэгт буун дуу гарсан уу

319Хан-Уул дүүргийн нутаг, Туул голын эрэг дээр энэ сарын 17-ны баасан гарагт буун дуу гарсан талаар “Өнөөдөр” сонин нийтэлжээ. Тэр орчимд байсан иргэд “Нэг согтуу эр цагдаа, цэргийнхний албан хэрэгцээнд ашигладаг “Мараков” маркийн гар буугаар нэлээд хэдэн удаа буудаж, тэнд явж байсан хүмүүсийг айлгасан.

Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд ирж, танхайрсан эрийг авч явсан. Гэр бүлийнхэнтэйгээ зугаалж цэнгэж байхдаа согтож, ийм үйлдэл хийсэн байх” гэж ярьсан аж. Мөн өөр нэгэн эх сурвалж “Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн уг мэдээллийн дагуу шалгаж, танхайрсан этгээдийг саатуулсан ч тэгсхийгээд явуулсан байна.
Тэр буудаж танхайрсан хүн нь “Доён” гэж алдаршсан, өмнө нь нэг бус удаа хэрэгт холбогдож байсан У.Болд гэдэг хүн байсан. Байлдааны “Макаров” буугаар 10 гаруй удаа буудлаа гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид очиж, хэлтэсдээ аваачсан ч саатуулах нь бүү хэл, эрүүлжүүлээгүй явуулсан байна лээ” хэмээн ярьсан гэх.
Өмнө нь “Центр-Поинт”-ын хэрэг, Гүнтийн буудалцаан зэрэг олон хэрэгт шалгуулж явсан У.Болд зөвхөн цэрэг цагдаагийн хэрэгцээнд ашиглагддаг байлдааны галт зэвсгийг хэрхэн олж авсан нь тодорхойгүй байгаа бөгөөд ийм буу эзэмших зөвшөөрөл иргэдэд байдаг эсэх нь анхаарал татаж байгаа талаар мэдээлсэн байна.
эх сурвалж: www.mminfo.mn

URL:

Сэтгэгдэл бичих