МОН УРАН”-Ы Б.НАРАНХҮҮ 2012 ОНД УИХ-Д НЭР ДЭВШИХ БОЛСНЫГ ДУУЛСАН ДУНДГОВЬД ХҮЧ ҮЗЭХ НӨХДҮҮДИЙН ӨВДӨГ НЬ ЧИЧИРЧ ЭХЭЛЖЭЭ…
Аливаа томоохон бизнесийн наймаа, гэрээ хэлцэл дээр Мон-ураны Б.Наранхүүгийн нэр байнга л дуулддаг. Учир нь хэдэн жилийн өмнөөс л САПУ-гийн обьектууд, “Дүнжингарав” худалдааны төв зэрэг томоохон төслийг зоригтой эхлүүлж, нэр холбогдож явсан энэ эр сайн, муугаар хэлэгддэг хэдий ч, хэрхэн амжилтанд хүрсэн тухай мэддэг хүн цөөн гэхэд хилсдэхгүй.
Түүний хийсэн үйлдэл бүр дуулиан шуугиан, олны нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэсэн бодит ажлууд байдаг нь гайхалтай. Олимпоос медаль авсан хөдөлмөрийн баатруудаа манайхан дэмий л магтахаас хэтрэхгүй одон медальхнаар гарыг нь цайлгаад өнгөрөхөд анх л Б.Наранхүү тус бүрд нь 1 тэрбум төгрөг дараагийн олимп хүртэлх бэлтгэлд нь зориулж гаргахаа зарлаж байсан. Үүнийг нь зарим хүмүүс шууд л тэдний дансанд тэрбум, тэрбумаар нь хийчих юм шиг эндүүрэн түүнийг худалчаар нь дуудацгааж байгаад л намжсан. Гэхдээ тэр амласныхаа баталгаа болгож Хөдөлмөрийн баатруудад маань тус бүр 150 сая төгрөг өгснийг түмэн олон мэднэ.
Ямартай ч Б.Наранхүү Дундговь аймгийнхаа 70 жилийн ойгоор хурдан морины 6 насны түрүүг мялаахаар гадаад руу Land-200 захиж байна гэцгээж байсан нь үнэн болж таараад насаараа сумын наадмаас хэтрэлгүй моринд хорхойссон хөөрхий уяачыг цус харвцуулчихсангүй цоо шинэ Land-200 төмөр хүлгийг дааганы байнд өгсөнд Монгол орон даяар нэг хэсэгтээ ярианы сэдэв болгосон нь одоо ч намжаагүй байна. Мөн түүгээр ч барахгүй Монголд анх удаа хурдан азарганд 500 сая төгрөг бэлнээр дээр нь хазааранд нь Lexus-570 машин зүүж өгч байж үнэ хаян худалдаж авсан хоншоортой эр. Алдарт шарга азарганыхаа хөшөөг 300 саяар босгож, энэ цагийн үеийн хамгийн өндөр рейтингтэй дуучин МУГЖ С.Жавхланг бүрэн аппаратуртай нь дуу хуурын нутаг Дундговьдоо аваачин бүрэн хэмжээнийх нь тоглолтыг нутгийнхаа ойгоор тоглуулсан гээд олон гайхалтай зүйлийг амжуулж энэ зун болсон олон аймгуудын ойгоос хамгийн нүсэр, дуулиантай ойг тэмдэглэж чадсан нь нутгийнхан болоод Монголчуудын сэтгэлд Б.Наранхүү гэгч залууг хэн болохыг харуулах шиг болсон билээ.
Нөгөө түүнийг элдэв хов живэнд зориуд хутгахыг зорьдог бүлэг хүмүүс байдаг. Тэр ч бүү хэл бизнес хамтрагчддаа онгон охидыг олж өгдөг, тэднийг 500$-аар биеийг нь үнэлүүлдэг, бие биедээ бэлэглэдэг хэмээн нэгэн төвийн хэвлэлд мэдээлсэн нь шүүхээр цагаадаж Наранхүү нэртэй өөр нэгэн эр буруутнаар тогтоогдсон нь “Мон-Ураны Б.Наранхүүг тийм бузар булай зүйл хийх хүн биш, жудагтай Монгол эр” гэж өмгөөлж байсан олны таамаг зөв болж таарсан.
Ер нь түүнийг яаж, хэрхэн хөрөнгөжсөн талаар хүмүүс янз бүрийн таамаг дэвшүүлдэг ч баттай хариу гаргацгааж чадаагүй л байгаа юм. Тэгвэл мань эр оюутан ахуй цагаасаа л бизнест хөл тавьж, алсыг харсан гүйлгээ ухаантай нэгэн байсан нь эдүгээ батлагдаж байна. Б.Наранхүү Монгол орон зах зээлд дөнгөж шилжиж эхлээд байх үед тухайн үеийн хотын дарга асан Ж.Гомбожавтай Улаанбаатар ресторанд байнга шахуу хооллоод сууж байдаг байсныг үеийнхэн нь гайхан шагширдаг байсан аж. Учир нь Ж.Гомбожав даргаас ганзагачид дэлгүүр хоршоо, баар савны зөвшөөрөлхөн гуйдаг байхад сийрэг толгой Нараа хотын аль байршил сайтай, ирээдүйд үнэ хүрэх газрыг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авч газрын бизнесийг анх эхлүүлж ихэнхийг нь хав дарж чадсан нь өнөөдрийн тэрбумтан Б.Наранхүүгийн санхүүгийн эрх чөлөөний эхлэл болжээ.
Нээрэн ч ирээдүйд газар хувьчлагдаж үнэд хүрнэ, хэдхэн 1м2 газар хэдэн зуун саяд хүрнэ гэж хэн мэдэх билээ. Гэтэл тэр сэтгэж, холыг харж чадсан үнэхээр сийрэг толгой нь олон зүйл дээр батлагддаг. Мань эр тухайн үедээ МУИС-н оюутан байхдаа мөнгө чанга байх үед, сургуулийнхаа 50 жилийн ойн арга хэмжээнд хандив болгож 1 сая төгрөг хувиасаа бэлэглэж байсан нь түүхэнд үлджээ. Бас нэгэн жишээ хэлэхэд Б.Наранхүү нь Монголын дээгүүр зиндааныхан үйлчлүүлдэг “Моннис” группын байр, Сансарт байрладаг Монголын дээгүүр зэрэглэлийн “Sekitei” ресторанаар байнга үйлчлүүлдэг бөгөөд. Бизнесийн түнш, зочид төлөөлөгчидтэйгөө үйлчлүүлэхдээ хамгийн үнэтэй VIP өрөөнд хэдэн цагаар тухлан суудаг ажээ. Тэрээр тухайн рестораны хамгийн үнэтэй хоолноос гар таталгүй захиалан, Монголдоо хамгийн үнэтэй архийг захиалан зочдоо дайлах дуртайг түүнд үйлчилдэг үйлчлэгчид ам булаалдан ярьдаг юм билээ. Тэрээр мөнгийг олж ч чаддаг, бас хэрэгтэй хүмүүстээ гар таталгүй цацаж чаддаг эр хүн гэдэг нь энэ мэт зүйлүүд дээр батлагдаж байна.
Бас нэг зүйлийг дурьдахад “Уран” гэдэг химийн элементийг Монголчууд төдийлөн мэддэгүй боловч гадаадын орнууд, ялангуяа Атомын Цахилгаан Станц бүхий улсуудад тус элемент нь үндсэн түүхий эд болдог бөгөөд өчүүхэн бага хэмжээтэй нь асар их үнэд хүрдэг алт, зэс, нүүрс гээд байгалийн бусад ашигт малтмалуудаас хавьгүй үнэд хүрдэг гэнэ. Тэгвэл “Мон-Уран” компани нь энэ чиглэлээр нилээн сүүлд байгуулагдсан төрийн компани “Мон-Атом”-аас ч түрүүлэн энэхүү бизнест хөл тавьсан бөгөөд чамгүй нөөц, ордыг эзэмшдэг нь гарцаагүй бололтой. Тиймээс ч Монголд бизнес хийх ямар ч шаардлагагүй Б.Наранхүүд мөнгөө тиймэрхүү сенсааци тарьсан зүйлд үрж өөрийн зангарагаа бизнесийнхэнд харуулж явах л зам байдаг бизээ. Чадаж байгаа хүнд арга ч байжуу дээ гэмээр. Үнэхээр бизнесийн торгон мэдрэмж, эр хүний жудагтай, савсагнуур, аархуу зангүй энэ эрийн талаар таагүй зүйл бага сонсогддог.
Аливаа юм хийж яваа хүнд сайн, муу талууд байдаг нь бизнесийн хууль. Хэдхэн жилийн өмнө Vндэсний соёл амралтын хvрээлэнгийн эзэмшил талбайд холбогдох эрх бvхий байгууллагын зөвшөөрөлгvйгээр барилга барьж, vйл ажиллагаагаа зургаан жил явуулсан гэх “Мон-Уран” компанийн хашаа, барилгыг албадан нvvлгэж, газрыг чөлөөлөх шийдвэрт хvрч байжээ.
Гэтэл одоо тус газарт “Шангрила” хэмээх олон улсын сүлжээ зочид буудал сүндэрлэж, “Бодь” групп хүүхдийн паркийн хэсэгхээн газарт Ли овогтонтой хамтран оруулж ирж хүүхдүүдийн нүдийг хуурахаар шийдсэн Хятад тоглоомууд суурилуулан тэнгэрт хадсан үнээр Монголын үрсийг тоглуулж, залилж байна. Тэгвэл дээрх газрын асуудал хэний талд шийдэгдсэн нь ойлгомжтой болж байгаа байх.
Хамгийн сүүлийн үеийн баттай мэдээ бол “Мон уран” компанийн захирал Б.Наранхүү 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Түүний ийнхүү улс төр лүү шамдах болсонд таатай хандах хүн төдийлөн байхгүй байгаа бололтой. Учир нь Дундговийн тойрогт нэр дэвшиж УИХ-д суусан эрхэм гишүүд түүний сонгуульд өрсөлдөхийг сонссон цагаасаа л өвдөг нь чичирч, нойр хоолноос гарч байгаа сурагтай. “Мөнгөөр бороо оруулах чадалтай”-гаа илтгэх мэт аашлах түүнийг хэн ч дийлэхгүй нь гэдгээ ухааран өөр тойрог судалж эхлээд байгаа гэнэ. Үүнээс харахад одоогийн улс төрчид, бизнесменүүд шиг ард түмнээсээ тасархай, хол амьдралгүй тэднийхээ дунд байж чаддаг, ард түмэндээ хайртай, буян хишгээ тарааж чаддаг эр учир түүний цаашдын амьдрал ахуйд нь гэрэл гэгээ, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
URL: