“Шинэ өргөө” хороолол ганц өдрийн бороог даалгүй суурь нь хөндий үүсч, хана нь цуурж эхэлжээ

1

Нийслэлд өчигдөр шөнөөс эхлэн тасралтгүй бороо орж, хотын зарим хэсгүүдээр үерлэхэд хүрээд байгаа. Харин энэхүү ганцхан өдрийн борооноос үүдэж шинээр баригдсан зарим орон сууцнууд чанараа таниулж эхэллээ.

Тухайлбал Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ өргөө” хороолол өчигдрөөс эхлэн тасралтгүй орсон борооны улмаас гаднах орчин нь үерт автаж, орон сууцнуудынх нь суурь хэсгийн шороо нь ухагдаж хөндий үүсч эхэлжээ.

Мөн үүгээр зогсохгүй зарим айлуудын хана дээврээс борооны ус гоожиж, хананд нь цууралт өгч эхэлсэн байна.

Хамгийн гол нь ганцхан өдрийн борооны улмаас үүдэж орон сууцнуудын хана цуурч, гаднах суурь нь усанд ухагдан хөндийн үүссэн нь оршин суугчдыг айдаст автуулаад байгаа аж.  Ингэснээр барилга хэзээ мөдгүй хазайлт өгөх, цаашлаад нурах эрсдэлд ороод байгаа юм.

Европ стандартаар барьж гүйцэтгэсэн гэх “Шинэ-Өргөө” цогцолбор хорооллыг “АР ИЙ СИ” ХХК барьж гүйцэтгэжээ.

Тус хорооллын нэгдүгээр ээлжийн орон сууц анх 2014 онд ашиглалтанд орж байсан бол харин хоёрдугаар ээлжийн орон сууцнууд нь 2015 онд буюу өнгөрсөн жилийн хавар ашиглалтанд оржээ.

Гэвч ашиглалтанд ороод нэг, хоёрхон  жилийн нүүрийг үзэж буй тус хороолол ийнхүү ганцхан удаагийн борооноор тараа таниулж эхлээд байна.

Хан Богдын хормой, Хатан туулын эрэг, эрүүл аюулгүй, тав тухтай орчин, Европ стандарт хэмээх “Шинэ-Өргөө” хорооллын рекламыг өнөөдрийн байдалтай  харьцуулахад газар тэнгэр шиг зөрүүтэй сонсогдож байгаа юм.

Мөн НМХЕГ болон холбогдох байгууллууд нь энэ мэт чанар муутай барилгыг хүлээж авч байгаа нь хачирхалтай.

Эх сурвалж: Fact.mn  У.Сайхан

2  4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18

 


URL:

Нэр: Цэвэрлэгч Огноо: 21 June 2016

ээ пизда

Нэр: HI Огноо: 21 June 2016

nurah geed hazaigaad hagaraad bgn bish uuu

Нэр: Saraa Огноо: 21 June 2016

Iimerhvv maygaar uragshlaal bgaamshdee hoorhii

Нэр: иргэн Огноо: 22 June 2016

Хүмүүс ээ.Баруунд бол баригдаад асуудалгүй 10 жил болсон орон сууцыг жинхэнэ орон сууц гэдэг юм.Чанар нь мэдэгдэхгүй шинэ байр хэзээ ч авдаггүй.Манай мэргэжлийн хяналт ,барилга хүлээн авах комисс,хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар энэ тэр бол зүгээр л авлига шоу шүү дээ

Нэр: web robots Огноо: 25 July 2018

On ne saurait faire d’une buse un epervier.

Сэтгэгдэл бичих