Маргаашнаас /06.21/ санал асуулга явуулахыг хориглоно
Сонгуулийн тухай хуулийн хүрээнд улс төрийн нам, эвслүүд сонгуулийн сурталчилгаагаа хийж байна. Сурталчилгаа үргэлжилж байгаа ч нам, нэр дэвшигчийн талаар санал асуулга явуулах, нийтлэх, тараахыг хуульд заасанчлан маргаашаас /06.22/ эхлэн хориглож байна.
Тодруулбал Сонгуулийн тухай хуулийн 70.2-т “Аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг, бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглоно” хэмээн заажээ.
URL: